Таван настай хүүхдээ хутгалжээ
2013/05/11
Share |

Таван настай хүүгээ зодож танхайран, хүйтэн мэсээр гэмтээсэн жигшүүрт хэрэг өчигдөр гарчээ. Энэ талаар Цахим эмч facebook группт уг дуудлагын дагуу ажилласан эмч дараах мэдээллийг нийтэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хэргийн талаар бид албаны эх сурвалжуудаас эргүүлэн тодруулах болно.


2013.5.10-нд 15 цагийн үед ажил дээрээ 5 настай хүүхэд заазуурдуулсан гэсэн чихэндээ ч итгэмээргүй дуудлага авлаа. Дуудлага авснаас хойш 8-9 мин дараа БЗД ийн товчоон дээр цагдаа хүлээж байгаа гээд тосон уулзаж уг газарлуу очлоо.Нүдэндээ ч итгэхээргүй аймшигтай дүр төрх...
Таван настай хүү үнэхээр тамлах яргалах гэдгийг амсжээ. Хүүгийн толгой нүүр хэсэгт хөхөрсөн хавдсан гематомтой нуруу цээжний хэсгүүдэд зүсэгдсэн, цус гарсан шархтай дал мөрний хэсгүүдэд хазагдаж гүн орсон шүдний оромтой байв. Очиход хэсгийн цагдаа ирсэн хүүг ийм болгосон түүний эцэг гэх 40 гаруй насны нөхрийг саатуулсан байв. Хүүд яаралтай тусламж үзүүлж боолт хийж цус тогтоож байхдаа миний хоолой зангираад ерөөсөө болдгүй. Хүүгээс “Яаж байна миний хүү өвдөж байна уу” гэхэд тийм хүнд шарх, гэмтэлтэй хэрнээ “ДАЖГҮЙ ЭЭ БИ ТОМ БОЛООД БӨХ БОЛНО” гэж хариулаад намайг уйлуулах дөхсөн хэрнээ өвчин намдаах тариа хийх гээд тариур гаргаж ирэхэд айж уйлав. Хүүхэд юм даа. Ингээд хүүг эмнэлэгт хүргэх хэрэгтэй болж тэрхэн зуур гэрийг ажиглаад гархад хөглөрсөн үмхий санхай архины шилэн дунд хүүгийн ах 6 настай жаал,дүү нь 2 настай бяцхан охин бас л нил шарх сорви болсон царайтай айдас дүүрэн нүдтэй атлаа ер уйлахгүй хэзээний ийм юманд дасчихсан юм шиг юу болсон талаар ЯРГАЧИН ЭЦГИЙНХЭЭ хажууд хэнч юу ч хэлэхгүй байв.Ээж нь гэх эмэгтэйн нүд нь хөхөрсөн чих нь хазагдсан хүзүү ер нь бие нь тэр чигтээ л шарх сорви хазагдсан шүдний ор байлаа. Энэ муу яргачин дандаа ингэдэг юм гэж эхнэр орилно. Нөгөө саатуулагдсан нөхрийг цагдаа авч явхаар болж би хүүг ээжтэй нь хамт авч явхаар болход хүүгийн ах 6 настай жаал 2 настай охин хоёр гэртээ үлдэхээр болоод халуун саванд хар цай байгаа шүү аятайхан хийгээд ууцгаагаарай гэж ээж нь захив. Тэр нь тэдний бараг өдрийн хүнс юм шиг өөр юу ч алга.Цагдаа дараа дараагийн арга хэмжээг авна үлдсэн хүүхдүүдэд анхаарал хандуулна гэсэн тул би эмнэлэг явах зуур хүүгээс болон ээжээс нь хэдхэн зүйлийг тодруулж асууж амжив. Яаж байна миний дүү ? яагаад чамайг зодсон? би хэнд ч хэлэхгүй аав нь дахиж ирэхгүй гэхэд үнэн үү гэсэн нүдээр надруу харж байснаа аав намайг ална гээд зодсон чи муу янхан ээжийгээ дагаад зайл гэсэн тэр гичийгээ олж ир гэсэн гэнэ. Чамайг яаж зодсон ? намайг гартаа чулуу атгаж байгаад толгойруу цохисон ,ханаруу шидсэн, элэгдсэн ( элэгдэх гэдгийг сайн мэдэж байлээ ) тэгээд хазсан өшиглөсөн тэгээд дарж байгаад агааг хутга аваад ир үгүй бол чамайг ч гэсэн ингэнэ хүзүүг чин хэрчинэ гэсэн тэгээд агаа заазуур авч ирсэн аав миний нурууг зүсээд байсан би уйлсан миний амыг дарж байгаад бүр чанга зүсээд надаас цус гарсан гэнэ.

Аймшигтай ..Ээжээс нь яагаад ингэдэг юм юу болсон талаар асуухад байнга ингэдэг юм архи уух тоолондоо намайг үхтэл зоддог хүүхдүүдээ авч чадахгүй өөрөө зугатаад цагдаа дууддаг.Өөрийн нь хүүхдүүд тэхдээ хүнийх гээд зодоод байдаг гэнэ. Урьд нь зөндөө цагдаа дуудаж өгч байсан 2-3 хоноод л гараад ирдэг архи гарсан гэр бүлийн маргаан өөрсдөө шийд гэдэг журмаар гараад ирдэг зарим тохиолдолд гуйж гуйгаад байхаар нь очоод суллалуулчихдаг бид хэдэд зугатаад очих газар байхгүй холдох л юм бол хүүхдүүдийг намайг алаад жалганд булна гээд байдаг урьд нь өчнөөн авгай сольсон ийм зүйл хийдэг байсныг нь сүүлд мэдсэн Баянзүрхийн хэсгийн цагдаа андахгүй гэнэ.Хүүхдүүдтэй урьд нь олон удаа ингэж харьцаж байсан уу гэхэд тэгдэг байсан хүүг төмрөөр хөлийг нь цохиж гэмтээчээд хүмүүст гутал холгосон гэж хэл гээд зоддог ахыг нь хана руу савдаг бүр бага охиныг 8 сартай байхад ална гээд тогоо руу шидэж, нэг талын хөмсөг нь задарч, нүд нь солир болсон гэнэ. Мөн эхнэрээ жирэмсэн байхад зулбасагаа ална гээд том гэдэснээс нь бүсээр доош татаад байдаг байсан хүн хазаж мөргөж яргалдгаараа тэр хавьдаа андашгүй хөгийн новш гэнэ. 2 хүүгээр байнга шил лааз түүлгэж олж ирснээр нь архи ууж зодож дарамталдгыг хүмүүс хадам ээж аав өөрийн ээж аав нь мэддэг яаж ч чададгүй явах газар нь явуулаа л гэдэг гэнэ. Энэ удаад нэг мөсөн явуулчих арга байдаг болуу эмчээ гэж эмнэлэг хүрэх тэрхэн зуур цухас дурьдаад өнгөрсөн энэ хүүхдүүдийн зовлон энэ. Өшөө цааш шалгаад мэргэжлийн байгууллага нь анхаарлаа хандуулвал энэ новш хичнээн хүүхдийг ингэж тамлаж зовоосныг таашгүй. Энэ эцэг гэх нөхөр нь БЗД дүүргийн 22 товчооны орчимд байдаг ба тус дүүргийн 1 р хорооны цагдаад саатуулагдхаар авч явсан бөгөөд би ч гэсэн тэрийг маргааш битий гэртээ очоосой гэсэндээ гэрт үлдсэн 2 хүүхдийг яасан бол гэхээс зовж энэхүү мэдээллийг орууллаа. Та бүхэн хэлэх газар нь хүрэх ёстой хүмүүст нь хүртэл SHARE хийж тусална уу. Ер нь энэ мэтийн хүүхэд , эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нийгэмд маш их газар авсан нь НЯТТ төвийн эмч нар болон Хэсгийн цагдаа нарт ажиглагддаг. Энэ тухай нэг ч гэсэн нийгэмийн сэтгэхүйд багаарч болтугай нөлөөлж чадах хүн сөхөж яриасай хэлэх газар нь хэлж туслаасаай гэж хүсэж байна.

Видео бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан