С.Одонтуяа: Хүүхэд, залуучуудын төлөө За гэж хэлэе
2013/05/16
Share |

       Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Эх орон-36” Хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт уг дэд хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүн, АН-ын Бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон хамтран зохион байгуулж, дэмжиж ажиллаж буй ТББ-ууд, хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд, сургагч багш нарын төлөөлөл оролцсон юм.  Уг хөтөлбөрийн талаар С.Одонтуяа гишүүнээс тодрууллаа.

Хөтөлбөрийн нэрэнд багтсан 36 гэдэг тоо ямар учиртай юм бэ?


Бид энэ хөтөлбөрөөр дамжуулж, Монголын өсвөр үеийн хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай  иргэн  бэлтгэхийг зорьж байна. Үүний тулд эзэмшвэл зохих 36 төрлийн мэдлэг, ур чадварыг тодорхойлж, хөтөлбөртөө тусгасан юм. Нэрний хувьд үүнтэй холбоотой. Бид энэ цогц үйл ажиллагааг хүүхдүүдэд санал болгохдоо сонголт хийх боломж олгож байгаа.

Одоогоор хичнээн хүүхэд хөтөлбөрт хамрагдаад байгаа вэ?


Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрт өнөөдрийн байдлаар нийслэлийн СХД-ийн 250 эрэгтэй сурагч, БЗД-ийн 250 эмэгтэй сурагч, нийт 500 хүүхэд хамрагдаад байна. Ирэх наймдугаар сарыг дуустал нийслэлийн 6 дүүргийн 14-16 насны нийт 3300 хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм. 
Эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ ондоо багтаж, орон нутгаас мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж, улмаар улсын хэмжээнд зохион байгуулахыг зорьж байна.

Хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа юм бол?


Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд 2-4 хоногийн шаталсан сургалт зохион байгуулж байна. Энэ сургалт нь арга зүйн хувьд их онцлогтой. Өөрөөр хэлбэл, хүүхэд үйл явдалд оролцохдоо шинэ, мэдлэг, чадвар, дадлыг олж авч байгаа юм. Хамтран ажиллаж буй байгуулагуудаас бэлтгэсэн 25 сургагч багш хүүхдүүдтэй тулж ажиллаж байна.

Хүүхдүүдийг орон нутгаас ирүүлж, сургахад нэлээд хөрөнгө шаардагдана. Сургууль болон гэр бүлийн орчинд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж болох уу?


Хөтөлбөрт тусгагдсан мэдлэг, дадлыг аль болох вакумжсан орчинд, тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу олговол илүү үр дүнтэй болох нь харагдаж байгаа юм. Мэдээж, гэр болон сургуулийн орчинд зохион байгуулахад болохгүй гэх зүйлгүй.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүн?


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёрын санаачлан ажиллаж буй энэ хөтөлбөрийг МУЗГ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, “Иргэн Та Баялаг” сан хамтран хэрэгжүүлж, “JCI Монгол” ТББ, Монголын Скаутын холбоо дэмжин ажиллаж байгаа юм.
Хэлэлцүүлгээр “Эх орон-36” хөтөлбөрийн эхний үйл явцыг танилцуулж, дээр дурдсан хэрэгжүүлэгч, дэмжигч байгууллагууд болоод хөтөлбөрт оролцогч хүүхдүүдээс санал авч, хөтөлбөрийг цаашид улам далайцтай хэрэгжүүлэх тал дээр санал солилцсон. Ингэхдээ баахан дарга нар эсвэл багш нарыг яриулахаас илүүтэй  хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсохыг чухалчиллаа. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрлээ.
Цаашдаа бид Амьдрах ухааны сургуулийг бий болгох зорилт тавьж байна. Хэдийгээр өнөөдөр манайд маш олон ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг ч тэдгээр нь академик буюу дипломын боловсрол олгоход л чиглэдэг.  Яг хүнээ хөгжүүлэх, төвөлшүүлэх, өөрөө өөрийгөө аваад явчих дадал олгох сургалт манай боловсролын системд дутагдаж байна. Дэлхийн бусад орнуудад энэ төрлийн хөтөлбөрт төрөөс нь онцгойлон ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө ч зарцуулдаг.
Сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байна. Үүнээс урьдчилан сэргийлэх гол арга зам бол хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэх явдал гэж бид үзэж байгаа. Хүүхэд, залуучуудын төлөө өнөөдөр бид “За” гэж хэлвэл ирээдүйд тэд маань эх орныхоо төлөө “За” гэж хэлнэ гэдэгт би итгэдэг.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 200 сая төгрөгөөр санхүүжүүлсэн гэсэн. Хүний хөгжилд зориулж байгаа мөнгө гэхэд хангалтгүй санагдлаа ...?


Тийм ээ, энэ үнэн. Өнөөдөр манай улс эдийн засгийн өндөр өсөлттэй байна гэж ярьж байна. Гэтэл монгол хүнийхээ хөгжилд маш бага анхаарч, хангалтгүй хөрөнгө зарцуулж байна. Энэ удаагийн хөтөлбөрт улсын төсвөөс хоёр зуун сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь манай улсын нийт төсвийн ердөө 0.01 хувийг эзэлж байгаа юм. Гэхдээ бид чамлахаас чанга атгахыг хичээж, эхний удаад хөтөлбөрөө эхлүүлээд, шийдвэр гаргах түвшний хүмүүст ач хоблогдлыг нь ойлгуулъя гэсэн зорилт тавьж ажилласан. 
Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн иргэдийн хуралд ажиллаж байхад ч хүнийхээ хөгжилд ерөөсөө мөнгө зарцуулдаггүй, хамаг анхаарлаа байшин барихад л хандуулаад байгаа нь ажиглагдаж байсан л даа. Одоо ч гэсэн улсын төсвөөс хүнийхээ хөгжилд зориулж, дорвитой мөнгө зарцуулж чадахгүй л байна. Энэ нь эргээд улс оронд хүний нөөцийн хомсдлыг үүсгэж байгаа юм. Сонин хэвлэлд “Ажилд авна” гэсэн зар маш их гардаг ч ажилгүйчүүдийн түвшин буурдаггүй. Эрэлт, нийлүүлэлт хоёр яагаад нийлэхгүй байна вэ гэхлээр өрсөлдөх чадвартай, төлөвшсөн иргэн дутагдаж байна гэсэн үг. Өнөөдөр компанийн захирлууд ажилтан авахдаа дипломын боловсролоос илүүтэй тухайн хүнийг хэр төлөвшсөн бэ гэдгийг нь харгалзан үзэж, сонголтоо хийдэг болчихж. Тиймээс бид өнөөдөр иргэнийхээ хөгжилд хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай байна. Хэлэлцүүлгийн эцэст бид “Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуу үедээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийцгээе, хамтарч ажиллая” гэсэн агуулгатай уриалга гаргалаа.
“Эх орон 36” хөтөлбөрийн 3 дахь сургалт  энэ сарын 18-ны өдөр буюу ирэх амралтын өдрүүдэд “Найрамдал” төв дээр зохион байгуулагдана.

Баярлалаа

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан