Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ
2013/05/16
Share |

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

  УИХ-аас 1996 онд Үнэт цаасны тухай хуулийг баталсан бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баталж, үнэт цаасны зах зээлийн харилцааг тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд үндэсний хэмжээнд санхүүгийн хуримтлал хангалтгүй, томоохон  мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болоогүй, хөрөнгийн зах зээлийн хөгжил нь олон улсын нийтлэг жишигт хүрээгүй. Тухайлбал, хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хязгаарлагдмал хариуцлагатай компани болж хэлбэрээ өөрчлөх замаар хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдах явдал түгээмэл байгаа аж.

  Олон улсын нийтлэг жишгээс үзэхэд үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудад нэгдсэн бодлого, стандарт, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэх чиг үүргийг өөрийгөө зохицуулах байгууллага гүйцэтгэдэг байна. Гэтэл манай улсын хувьд үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг хуульчлаагүйн улмаас тэдгээрийн зүгээс зах зээлийг зохицуулах, нөлөөлөх, хөгжүүлэх, эрсдлээс сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжгүй байх тул төрийн зохицуулалт шаардлагагүй харилцаанд төр оролцох, төрийн зохицуулах байгууллагын ачаалал хэт нэмэгдэж байгаа аж. Түүнчлэн төрийн зохицуулах байгууллагаас авч хэрэгжүүлэх зохицуулалтын, захиргааны арга хэмжээний талаархи одоогийн зохицуулалт нь салбарын онцлогт тохирохгүй байгаагаас үйл ажиллагааны үр нөлөөг бууруулах, үр ашиггүй зардлыг бий болгох, улмаар зах зээлийг сөрөг үзэгдлээс сэргийлэх, таслан зогсоох боломж бүрдээгүй байна. Тухайлбал, үнэт цаасны зах зээл дэх улсын байцаагчийн эрх хэмжээ тодорхойгүй, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх захиргааны хариуцлага нь хэт бага хэмжээний торгуулиас хэтэрдэггүй байна.

  Иймээс үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг цогцоор нь хамгаалсан уг зах зээлийн тогтвортой байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өргөн барьсныг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхээр болсон юм.

  Эдийн засгийн байнгын хороо дээр дурдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг энэ сарын 14ий өдрийн хуралдаанаараа хэлэлцэх явцад Үнэт цаасны зах зээлд оролцогчдын гол бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгө оруулалтын сангийн талаар тодорхой зохицуулалтуудыг багтаасан зүйл, хэсэг, заалтуудыг төсөлд нэмж тусгах, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулж байгаа төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод буюу өөрийгөө зохицуулах байгууллагад шилжүүлэх, хөрөнгийн бирж үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг хавсран эрхэлж болохоор байсныг үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж болохоор өөрчлөх зарчмын саналууд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авчээ.

  Түүнчлэн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшихэд тавигдах хязгаар буюу “Хөрөнгийн биржийн гаргасан нийт үнэт цаасны 10 болон түүнээс дээш хувийг нэг этгээд дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмших тохиолдолд Засгийн газраар хэлэлцэгдэж дэмжигдсэнээр хэрэгжинэ.” гэснийг, мөн ашигт малтмалын хайгуулын ажлыг санхүүжүүлэх зорилгоор хувьцаа гаргах боломжийг нээж тухайн салбарт зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчаас бусад үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд эрсдэлээ өөрөө хүлээх зарчмыг баримтлах байдлаар хувь хөрөнгө оруулагчийн хувьцаа худалдан авах эрх нь нээлттэй байхаар зохицуулах нь зүйтэй гэж үзэн “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн дагуу нөөц нь тогтоогдоогүй ашигт малтмалын ордод нөөцийг тогтоох зорилгоор хайгуулын болон олборлолтын ажил хийх тохиолдолд мэргэжлийн хөрөнгө оруулагчаас бусад этгээдэд үнэт цаасыг санал болгох замаар хөрөнгө оруулалт татахыг хориглоно” гэснийг тус тус төслөөс хасахаар олонхийн саналаар шийдвэрлэсэн байна.

  Ингээд байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 57 санал гаргасныг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар саналын томъёолол тус бүрээр санал хураалгаж эхэлсэн ч завсарлагын цаг болсон тул чуулганы үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
xAC0ff ncfupwqbuapn, [url=http://skcsctncuook.com/] skcsctncuook[/url], [link=http://vfvlrectjvfv.com/ ]vfvlrectjvfv[/link], http://eljtalokifsy.com/
2016-11-02 00:09:36
(46.161.9.24)
wh0cd510633 cheap lipitor online diclofenac sod 75 mg eurax without prescription advair hfa generic tretinoin cost of cialis vardenafil viagra purchase
2017-01-29 14:07:34
(46.161.9.24)
wh0cd510633 Viagra Prescription
2017-04-15 12:31:30
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан