8 хувийн зээл рүү шууд шилжинэ
2013/06/20
Share |
Монголбанкны МБСГ-ын ахлах эдийн засагч Д.Баянзул:
  1. 1.   Өмнөх зээлийг дахин санхүүжүүлэхэд 6 сарын зээлийн түүх шаардаж байгаа.  2 сарын өмнө зээл авсан иргэн 4 сар хүлээх болоод байна. Эсвэл одоо байгаа зээлээ төлж хаагаад, дахин шинээр 8 хувийн хүүтэй зээл авах боломжтой юу?  Орон сууцны ипотекийн зээлээс өөр төрлийн зээлийн түүхтэй бол түүнийг зээлийн түүх гэж тооцох уу?

Журамд тусгаснаар дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн сайн түүхтэй, зээлийн эргэн төлөлт нь хэвийн ангилалд байх гэсэн шаардлагыг хангах ёстой байсан.  Монголбанк журмыг эргэн харж, дахин санхүүжилт хийхэд заавал 6 сарын зээлийн түүх шаарддаг байсныг болиулж, харин хэвийн төлөлттэй байх шаардлагыг хэвээр мөрдүүлэхээр шийдвэрлээд байна.  Тиймээс 2 сарын өмнө зээл авсан зээлдэгч шинээр зээл авч буй зээлдэгчтэй адил 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд шилжих боломжтой болж байна гэсэн үг юм.      

  1. 2.   Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй гэсэн лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас авахад хүндрэлтэй, ачаалал ихтэй байна. Мөн орон нутагт энэ лавлагааг гаргах боломжгүй байна.

Энэ лавлагааг хурдан шуурхай гаргах талаар холбогдох байгууллагуудтай ярилцан шийдвэрлэж байна.  ШШГЕГ-ын зүгээс өнөөдөр 5 ажилтанг лавлагаа гаргах хэсэгт нэмж ажиллуулахаар болсон.  Ойрын хугацаанд 4 ажилтан нэмж ажиллуулна.  Хөдөө орон нутгийн иргэд орон нутаг дахь ШШГЕГ-т хандаж, ШШГЕГ-ын орон нутаг дахь нэгж нь Улаанбаатар хотоос дотоод сүлжээгээр мэдээллээ авч иргэдэд уг лавлагааг шуурхай гаргаж өгөхөөр болсон.  Мөн лавлагааны төлбөрийг 1000 төгрөгөөр бууруулаад байна. Иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шүүхэд өр төлбөргүй болох лавлагааг онлайн болгох талаар Банкуудын холбоо болон ХЗЯ-тай хамтран ажиллаж байна.

  1. 3.   МИК-иас зээлдэгчийг татварын өргүй гэсэн лавлагаа шаардаж байгаа.  Олон төрлийн лавлагаа цуглуулахад хүндрэлтэй байна. 

Зөвхөн хувиараа бизнес эрхэлдэг, бизнесийн орлогоороо зээлийн төлбөрийг төлдөг орон сууцны зээлдэгчийн хувьд татварын өр төлбөргүй гэсэн лавлагааг шаардах бөгөөд энэхүү лавлагааг зөвхөн нэг удаа л авах юм.

  1. 4.   Дахин санхүүжилт хийхэд зээлийн үлдэгдэл хугацаагаар хийх үү эсвэл 20 хүртэл жилээр олгох боломжтой тул анхны зээлийн хугацаанаас сунгаж болох уу?

Банк дахин санхүүжилт хийх хүсэлтэй зээлдэгчийг судалж үзээд банкны тавьж буй шаардлагыг хангаж байвал зээлийн хугацааг 240 сар хүртэл сунган гэрээ хийж болно.  Харин зээлдэгч банкны шалгуурыг хангахгүй тохиолдолд зөвхөн зээлийн үлдэгдэл хугацаагаар дахин санхүүжилт хийж болно.  Жишээлбэл, 15 жилийн хугацаатай орон сууцны ипотекийн зээл авсан иргэн 5 жил зээлээ төлсөн, одоо дахин санхүүжилт хийх гэж байгаа бол үлдсэн 10 жилийн хугацаанд зээлийг хөрвүүлэх, эсвэл банкны шаардлагыг хангаж байгаа тохиолдолд 20 жилээр шинэ гэрээ байгуулах боломжтой.   

  1. 5.   Хуучин орон сууцыг барьцаалан урьдчилгаа төлбөрийн зээлийг нэг банкнаас авч, шинэ орон сууц худалдан авах зээлийг өөр банкнаас авч болох уу? 

Өөрийн эзэмшиж буй хуучин орон сууцаа барьцаалан шинээр авах орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг төлөх боломжийг Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д тусгасан.  Энэ нь урьдчилгаа төлбөр төлөх хангалттай хэмжээний хуримтлалгүй байгаа иргэдэд боломж нээж өгсөн гэж үзэж байгаа.  Зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд тавих хяналтыг сайн байлгах үүднээс хуучин орон сууц барьцаалан урьдчилгаа төлбөрийн зээл олгох, шинээр орон сууц худалдан авахад зориулан олгох зээлийн үйл ажиллагааг нэг ижил банкаар дамжуулан явуулах юм.  

      Монголбанкны Хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Ө.Мөнх-Ундрага:

1.ШӨХТГ-аас хийсэн мэдэгдлийн хүрээнд орон сууцны үнийг үндэслэлгүй нэмсэн компаниудтай хариуцлага тооцохоор болсон байна. Энэ нь ч иргэдийн хүсэлд нийцэж байх шиг байна. Танай хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ. 

 Орон сууцны үнийг үндэслэлгүй нэмж үнийн хөөрөгдөл, зохиомол өсөлтийг бий болгосон, зах зээл, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол тухайн этгээдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Барилга хот байгуулалтын яамнаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу торгох, бүр цаашилбал барилга барих тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон. Монголбанкны хувьд үнийг үндэслэлгүй нэмсэн  компанийг хөтөлбөрөөс шууд хасна, дахин санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхгүй.

 



Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан