“Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг даваа гараг бүрийн 15:00 цагт тогтмол хийнэ
2013/06/24
Share |

Даваа гариг бүрийн 17 цагт Ерөнхий сайдын өрөөнд улсын хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсдог байсан “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа.

Улс орон даяар бүтээн байгуулалт өрнөж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, сэтгүүлчид олон асуулт тавьж байгаа тул салбар хариуцсан хүмүүсийн бодит хариулт тайлбарыг тогтмол өгч байхаар ийнхүү нээлттэй болгож буйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон ажил хариуцсан албаны хүмүүс оролцлоо.

 2012-2016 онд 12 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоос энэ жил 6 аймгийн замыг дуусгах ёстой. Дундговь, Дорноговийн Замын-Үүд, Өмнөговь хүрэх замууд хамгийн эрчимтэй урагшилж байгаа. Дорнод, Сүхбаатар зүүн аймгийг холбох зам хуваарийн дагуу саадгүй явж байна. Баянхонгорын замыг наадмын дараа гэхэд ашиглалтад оруулна гэж Зам тээврийн сайд А.Гансүх мэдээллээ. Харин Булган-Хөвсгөл чиглэл дэхь Уньтын зам урагш муутай байгааг Ерөнхий сайд шүүмжилж, хариуцсан компани гэрээт ажлаа хийж чадахгүй бол даруйхан Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүл гэсэн үүргийг Зам тээврийн сайдад өглөө. Төмөр замын бүтээн байгуулалтын тухайд, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын доод суурийн ажил 20%-ийн гүйцэтгэлтэй явж байна, ирэх жил үндсэн ажлыг эхлүүлнэ гэж Зам тээврийн сайд хэллээ.

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойшхи долоо хоногийн хугацаанд 6100 иргэн өндөр хүүтэй зээлээс шилжиж, шинээр 146 иргэн зээлээ авсан бол 100 мянга гаруй иргэн банкуудад хандаад байгаа юм байна. Жилийн 16-19 хувийн хүүтэй зээлтэй өрх 8 хувьд шилжүүлснээр сарын төлбөр нь 370-750 мянган төгрөгөөр хумигдаж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан онцоллоо.

ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-5 станцуудын ажил графикийн дагуу явагдаж байгаа.  Өнгөрөгч сард ажлыг нь албан ёсоор эхлүүлсэн Амгалангийн ДЦС-ын хувьд газар чөлөөлөлтийн асуудал бэрхшээл үүсгэж байгаа ч 7 дугаар сарын 1 гэхэд айл өрхүүдтэй гэрээлж дуусгахаар зорьж байна. Ингэснээр намар гэхэд газрынхаа 50 хувийг чөлөөлж, барилгын ажил эхлэх бололцоо нөхцөл бүрдүүлнэ. Нийслэлийн дулааны ачаалал үүрэлцэх энэ станц ирэх оны 8 дугаар сард ашиглалтад орох ёстой гэж Эрчим хүчний сайд М.Сономпил мэдээлэв.

 

“Гудамж” төслийн хүрээнд гурван чиглэлд бүтээн байгуулалт өрнүүлнэ. Энэ онд багтаан хотын төвийн 33 уулзварыг шинэчилж дуусгана, одоогийн байдлаар эхний хоёр уулзварыг ашиглалтад оруулсан. Цаашид 7-10 хоног тутамд нэг уулзвар шинэчлэгдэнэ. Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Туул голын хойд эргээр тавих хурдны замын зураг төсөл бэлэн болсон, Нарны замаас Хандгайт хүртэл Сэлбэ голын эрэг дагуулан тавих хурдны замын ажлыг наадмын дараа эхлүүлнэ гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.

Олон жил дамнан сунжирсан 22-ын товчооны замын шинэчлэл хэзээ дуусахыг Ерөнхий сайд энэ үеэр тодруулсан. Хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн гурван жил зогссон энэ замыг наадмаас өмнө ашиглалтад оруулна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хариуллаа. Мөн Нисэхийн замыг намар гэхэд дуусгахаар ажиллаж байгаа тухай тэрбээр мэдээлсэн юм.

Энэ мэтчилэн улс орон даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын эзэн хариуцагч, ажлын явцын талаар олон нийтэд мэдээллээ ил тод байлгах үүднээс “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг цаашид даваа гараг бүрийн 15:00 цагт тогтмолжуулахаар боллоо. Үүнээс гадна бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлуудын явцыг www.dedbutets.mn, “Гудамж” төслийн явцыгwww.gudamjtusul.mn сайтуудаар иргэд хянаж, санал шүүмжээ илгээх боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан