Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж, ард нийтийн хүртээл болгоно
2013/06/29
Share |

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Батцогт, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл нар Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагууУлсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулсныг гишүүн Г.Батхүү өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

        Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монголын төр ёсны уламжлалыг хүндэтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж ард нийтийн хүртээл болгох шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын тодорхой зүйл, заалтуутад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал, уг журмын Нэгийн 1 дүгээр зүйлд нэмэлторуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр нь 7 дугаар сарын 10-ны өдөр байхаар хуульчлах аж.

 Мөн журмын Нэгийн 1 дүгээр зүйлд оруулах өөрчлөлтөөр “Их танхимын” гэснийг “Эзэн Чингис хааны хөшөөний өмнө хэсгийн голд” гэж, 4 дүгээр зүйлийн“Их танхимын” гэснийг “Төрийн ордон цогцолборын өмнө, тусгай зассан талбайд”хэмээснээр “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах талаар “Төрийн ордон цогцолбор дахь Их эзэн Чингис хааны хөшөөний баруун гар талд нь Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд нь Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна. Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө талбайн баруун гар талд Улсын Их Хурлын дарга, шинэ сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээ, сандал, түүний зүүн гар талд Монгол Улсын Ерөнхий сайд, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгчид зориулсан ширээ, сандал, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө талбайн голд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна.” хэмээн зааж өгөх ажээ.

        Тогтоолын төсөлд тусгагдсанаар “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-д “3/ 143. Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явагдана.” гэсэн зүйл нэмэгдэх юм.

        Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж ардчилсан нийгэм төлөвшсөнөөр иргэдийн үзэл бодол, амьдралын хэв маяг, нийтээр баримталж байсан ёс суртахуун, зан заншил, үнэлэмж, нийгмийн үнэт зүйлс бүхэлдээ өөрчлөгдөж шинээр төлөвшин тогтох үйл явц тасралтгүй явагдаж байна. Энэ үйл явцыг өнөөгийн хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, Монгол Улсын төр ёсны уламжлалыг шинэчлэн хөгжүүлэх, ард иргэд нийтээрээ хүндэтгэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-д ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байна. Дэлхийн бусад улс орны туршлага, жишгээр тангараг өргөх журмыг өөрчилснөөр монгол хүний эх оронч үзлийг хөгжүүлэх, төр улсаараа бахархах, тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу үедээ мэдрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тогтоолын төслийн үзэл баримтлалд дурьдсан байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
PMafJe lyvxucrajbwj, [url=http://rtexfzcuzbdg.com/] rtexfzcuzbdg[/url], [link=http://yeapvstagxsi.com/ ]yeapvstagxsi[/link], http://dadapoweyqwp.com/
2016-06-26 09:12:27
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан