Байцаагч бүсгүй үхэлтэй тэмцэн тэнхээ мэдэн орилжээ
2013/07/04
Share |

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн Татварын хяналтын байцаагч бүсгүйг орцонд нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Бид энэхүү аймшигт хэргийн талаар сурвалжилсан юм.

“Өлгий авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ хайрла, хүмүүсээ!!!

Хэрэг гарсан байрны орцоор ороход яруу найрагч О.Дашбалбарын шүлгийн энэ мөр нүднээ тусав. Өнөөдөр хүн хүнээ, хайрлах биш, хүн хүнээ хөнөөх мунхаг сэтгэлтнүүд олон болжээ. Тус байр нам гүм, орц нь жижүүргүй, хаалга нь цоожтой байв. Хэрэг гарсан 8 давхарт гарахад хэргийн ул мөрийг цэвэрлэсэн ч цусны толбууд энд тэндгүй үлджээ.

-ТАЛИЙГААЧ БҮСГҮЙ ХЭН БАЙВ?

Талийгаач Э нь Чингэлтэй дүүргийн Татварын байцаагчаар ажилд ороод удаагүй байж. Тэрээр 1982 онд төрсөн бөгөөд 2006 онд татварын байцаагчаар ажиллаж эхэлсэн байна. Ид хийж бүтээх насандаа бусдын гарт амиа алдсанд харамсаж мэргэжил нэгт нөхөд нь гашуудал зарлан, түүний ширээн дээр цэцгийн баглаа тавьжээ. Мөн тусгай самбар байрлуулан түүний зургийг эмгэнэлийн хамт өлгөсөн байсан юм. Тэрээр “Татварын ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагнуулж байсан туршлагатай шилдэг залуу татварын байцаагч байжээ.

“Ааш зан сайтай, сайхан бүсгүй” байсан хэмээн ажлынхан нь хэлж байсан. Зарим албан бус эх сурвалжийн мэдээллээр загвар өмсдөг байсан гэнэ. Хохирогч Э нь АТГ-д шалгагдаж байгаа ТЕГ-ын Ч.Гансүх нарын хэрэгт гэрчээр оролцож байсныг зарим эх сурвалжууд мэдээлж байна.

-ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦСЫГ ЛИФТНИЙ ХАЖУУГААС ОЛЖЭЭ-

Өнгөрсөн даваа гарагийн шөнө 22:30-23:00 цагийн хооронд 21 дүгээр байрны 8 давхарт аймшигт хэрэг гарчээ. Түүнийг хамт ажиллаж байсан 39 настай Т гэх эмэгтэй хөнөөсөн байна. Хэрэг гарснаас хойш 20 цагийн дотор УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Идэрцогтоор ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллаж хэрэгтнийг саатуулжээ.

Тус байрны лифт 23:00 цагт зогсдог байна. Сэжигтэн Т нь талийгаач Э-г хөнөөхөөр эртнээс төлөвлөж, түүнийг лифтнээс буух үед нь хөнөөсөн байна. Харамсалтай нь хохирогч бүсгүйн амь тэмцэн, тусламж гуйн орилохыг тус байрны оршин суугчид мэдээгүй гэж байлаа.

Т талийгаачийг хоёр хутгаар 75 удаа сийчин амь насыг нь хөөнөөчихөөд зугтахдаа тус байрны хогийн бункерт эд мөрийн баримтаа хаясан байна. Одоогоор сэжигтнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй юм байна. Тэрээр “Би нөхрөө түүнд алдахыг хүсээгүй. Тийм учраас хөнөөсөн” хэмээн мэдүүлжээ.


Харин оршин суугчдаас талийгаачийг энд амьдардаг эсэхийг тодруулахад орж, гарч байхыг нь бараг харж байгаагүй. Бид энд олон жил амьдарсан болохоор хэн, хаана юу хийдгийг бараг л мэднэ гэсэн. Тэгэхээр талийгаач бүсгүй хөлсний байранд ч амьдардаг байсан байж болох талтай. Харин “Цагаан машин унасан, дүрэмт хувцастай эгч хааяа явж байдаг байсан” гэж хүүхдүүд ярихыг сонссон хэмээн нэгэн эгч ярьсан юм.

-ОРШИН СУУГЧИД ЯМАР Ч ЧИМЭЭ СОНСООГҮЙ ГЭВ-

Тус байрны оршин суугчид одоо ч маш их айдастай байгаагаа нуусангүй. Тус байр нь 9 давхар бөгөөд хэрэг 8 давхарт гарсан. Тэнд дөрвөн айл байдаг юм байна. Олон жил эдлэгдсэн хуучны барилга учраас засвар нэлээд хийжээ.

Орчныг тойруулан ажиж зогсох зуур тус давхарын айлаас настай хөгшин гарч ирэв.  Эдгээр айлын хүмүүс орой, үдэш гэрээс гарахаас айдаг болсон гэж байлаа. Тэрээр “Намайг зуслан яваад ирэх хойгуур ийм юм болжээ. Лифт ч хүлээж удаан зогсож чадахгүй байна. Одоо хүртэл цусны үнэр үнэртэх шиг болох юм” хэмээн айдсын нүдээр орчноо гүйлгэн хараад, доод давхраас лифтэнд суухаар явав.

Тус орц нь жижүүргүй юм байна. “Уг нь тайван амгалан газар. Согтуу, хөлчүү хүмүүс нэг их яваад байдаггүй. Жижүүргүй ч гэсэн болоод л байдаг байсан” хэмээн хажуу орцны жижүүр ярив.

Талийгаачийн үхэлтэй тэмцэлдэн, тэнхээ мэдэн орилохыг байрны болоод тус давхрын оршин суугчид мэдээгүй байна. Харин нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэн “Хэрэг маш богино хугацаанд болсон юм шиг байгаа юм. Эсвэл хэн нэгэн алчихаад аваад ирсэн ч байж магад. Гэхдээ хүн орилохыг сонссон ганц хоёр хүн байсан ч айгаад гарч чадаагүй гэсэн. Зун хүмүүс зусландаа гараад, орой үдэш орж гарах нь ховор болчихсон учраас тэр сиймхийг ашигласан байх” хэмээн ярив.  Тус байр нь “Найрамдал” СӨХ-д харьяалагддаг, дарга нь өчигдөр ажлаа хүлээлгэж өгөөд, амралтаа аваад явсан гэж байлаа.

-ЮУНЫ УЧИР БҮСГҮЙН АМИНД ХАЛДАВ?-

Сэжигтэн Т нь Татварын албанд 5-6 жил ажилласан байцаагч аж. Амьдралын зовлонг ханатлаа амссан гэх. Гэвч тэрээр нэгэн бэл бэнчинтэй эртэй суусан ч нөхөр нь талийгаач Э-тэй уулзах болжээ. Улмаар түүний тэвчээр алдагдан хүний аминд хүрсэн хэрэг. Сэжигтэн Т-ийн баян нөхөр талийгаачид “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” машин бэлэглэжээ. Өөрийн эхнэртээ ч ийм машин бэлэглэсэн байна.

Сэжигтэн Т Баян нөхрөө хамт ажилладаг, залуухан бүсгүйдээ алдахгүйн тулд аймшигт хэргийг үйлдсэн талаар эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Тэд хамт ажилладаг байсан ч хэдэн сарын өмнө Т нь ажлаасаа гараад, тодорхой эрхэлсэн ажилгүй байсан аж. Тэгээд нөхрөө алдахгүйн тулд хардалт гэх өвчинд автан нэгэн эмэгтэйн амь насыг ийнхүү хохироожээ.

Ж.МАРАЛ   Эх сурвалж: www.medee.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан