Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцсийн хэлэлцүүлэгтшилжүүлэв
2013/07/06
Share |

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийгсонсов.

   УИХ-ын нэр бүхий 11 гишүүн уг хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсныг өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Байнгын хороо өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр төслийн анхны хэлэлцүүлэг хийх үеэргишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Дашдорж, Л.Болд нар түймрийн аюултай үед иргэн, хуулийн этгээдээс хориглох үйлдлийг тусгасан хэдий ч хүлээлгэх хариуцлагыгорхигдуулсан, захиргааны ямар хэлбэрийн хариуцлага оногдуулахыг тодорхой болгох, түүнчлэн ойн тооллого, ойн зохион байгуулалттай холбоотой нэр томъёог жигдлэх, гишүүн А.Бакей, Г.Баярсайхан нар өөрийн хөрөнгөөр ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллын асуудлыг бие даасан шинэ хэсэг болгон найруулж, уг журмыг санхүүгийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тусгах санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ. Мөн гишүүн Л.Энх-Амгалан түлшний модны эрхийн бичгийг сумын эрх бүхий албан тушаалтан олгодог хүнд суртлыг арилгах үүднээс байгаль хамгаалагчид энэ эрхийг олгох нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

   Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

   Дараа нь “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав. Мөн энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүнЛ.Энх-Амгалан танилцуулсан юм.

   "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулахдаа олон улс, гадаад орны бодлогын баримт бичгийг судалж, бодлогын баримт бичгийг боловсруулдаг зарчмыг баримтлан боловсруулсан бөгөөд батлагдсаны дараа холбогдох хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулан мөрдөх юм. Уг баримт бичиг нь нийтлэг үндэслэл, эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын чиглэл, эрдэс баялгийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн гэсэн дөрвөн үндсэн бүлгээс бүрдэж байгаа. Бодлогын баримт бичгийг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад холбогдох томоохон үндэсний хөтөлбөрт суурилж боловсруулсан. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжсэнээр улсын эдийн засаг оруулах уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын “Нэг цонх”-ны бодлого бодитойгоор хэрэгжиж, эдийн засгийн хөгжил дан ганц салбараас хамааралгүйгээр олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн үндэс бүрдэх юм гэдгийг Уул уурхайн сайд хэллээ.

   Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан энэ нь улс орны үндэсний эрх ашигтай холбоотой уул уурхайн бодлогын маш чухал асуудал учраас хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг бодлогын энэ баримт бичгийг Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцсэн. Цаашдаа бодлогын зарим гол асуудлыг хаалттай хэлэлцээд явж болох юм, үүнийг дэгийн дагуу шийдэх байх. Гол нь уул уурхайн бодлогын асуудлаа нэг мөр шийдэж авах нь чухал байгаа юм гэдгээ хэлэв. Харин УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй байх, харин ч ил тод хэлэлцэх ёстой гэлээ.

  Ингээд гишүүн Б.Болор, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Р.Бурмаа, Н.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Арвин, Ц.Цолмон нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулт өгснөөр чуулганы хуралдааны завсарлагын цаг болсон тул үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

  Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд саналаа хэлэх юм.

  Дараа нь Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан