Эрүүл мэндийн сайд Н.Удвал цахим хурал хийв
2013/07/09
Share |

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр яамны харьяа болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн дарга нартай цахим хурал хийлээ.

Хурлын эхэнд Сайд Өрхийн эмч нарын улсын зөвлөгөөн, Сумын эмч нарын улсын зөвлөгөөн, Эх нялхсын улсын зөвлөгөөн, Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх зөвлөгөөн зэрэг арга хэмжээнүүдийн үр дүнг гарган ажиллахыг сануулав. Тэрээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажлууд тодорхой шалтгааны улмаас саарч хэрэгжилт удаашралтай байгааг тэмдэглээд Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд боловсрогдох ёстой зарим бичиг баримтуудыг эцэслэн боловсруулж, батлан гаргасныг салбарын удирдах ажилтнуудад мэдээлж, тэдгээрийг ЭМЯ-ны вэб хуудаснаас авч эрүүл мэндийн шат, шатны байгууллагууд шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн стратеги, Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжлийн стратеги, Бөөр хамгаалах стратеги, Эх, нялхсын эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай зэрэг хэд хэдэн шийдвэр 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гарсныг тэрээр мэдээлэв.

Эрүүл мэндийн сайд 7 дугаар сарыг ЭМЯ-ны ажлыг сайжруулах, Эрүүл мэндийн суурь шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх сар болгож байгаагаа зарлаж, түүнчлэн 8 дугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлын, 9 дүгээр сарыг оюутны эрүүл мэндийг дэмжих, 10 дугаар сарыг Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, 11 дүгээр сарыг Эрүүл мэндийн суурь шинэчлэлийн тайлангийн эхлэлийн сар, 12 дугаар сарыг Нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай иргэдийн эрүүл мэндийг дэмжих сар болгож байгаагаа зарлалаа.

Үүнтэй холбогдуулан тэрээр яамны холбогдох газар, хэлтсүүд хариуцсан чиглэлээрээ тухайн сар сарынхаа ажлын төлөвлөгөөг гаргаж сайдын тушаалаар 7 дугаар сарын 20-ны дотор батлуулахыг үүрэг болгожээ. Түүнчлэн 2012 оны Эрүүл мэндийн сайдын багцын давсан орлогоос харьяа эмнэлгүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилагдсан санхүүжилтий хуваарилалт, ЭМДС-аас аймаг, нийслэлүүдэд хуваарилагдсан санхүүжилтийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн ашиглах талаар ЭМЯ-тай нэмэлт гэрээ байгуулж ажлаа эхлүүлэхийг эрүүл мэндийн удирдах ажилтнуудад Сайд үүрэг болгосон байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал удахгүй болох Улс хувьсгалын баяр наадмын үеэр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, тавих хяналтыг сайжруулах, болзошгүй эрсдэлд бэлэн байх бүх талын арга хэмжээ авахыг эрүүл мэндийн удирдах ажилтнуудад даалгасан байна.

Сайдын өмнөх хурал дээр өгсөн үүргийн дагуу БХЗГ-ын дарга Д.Мөнхбат Үндэсний их баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй, бэлэн байдлыг хангаж ажиллах тухай албан тоотыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, БОЭТ, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нарт хүргүүлснийг ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа танилцууллаа. Уг албан бичигт:

“Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй, бэлэн байдлыг хангах чиглэлээр дараахи ажлуудыг шуурхай зохион байгуулан ажиллах шаардлагатай байна. Үүнд:

1. Баяр наадмын үеэр үүрэг гүйцэтгэж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм, журмаа сахин ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх;

2. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний хүлээгдэлгүй, шатлал хоорондын шилжүүлгийн асуудлыг шуурхай зохицуулах арга хэмжээ авах;

3. Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нар амралт, баярын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгах;

4. Туршлагатай эмч нарыг жижүүрт гаргах, хариуцлагатай жижүүр, алсын дуудлаганд явах эмч нарыг батлагдсан хуваарийн дагуу бэлэн байлгах;

5. Хүндэрсэн өвчтөн, эх, хүүхдэд тусламжийг шуурхай үзүүлэх, дуудлагын эмч нарыг бэлэн байлгах, эмч нарын зөвлөлгөөнийг хугацаа алдалгүй хийх, шаардлагатай тохиолдолд чирэгдэлгүй шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

6. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд эмнэлзүйн чиглэлээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг лавлагаат тусламж, үйлчилгээ, мэргэжлийн арга зүйгээр шуурхай ханган ажиллах;

7. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн удирдамж, стандартыг чанд мөрдөх, аюулгүй ажиллагааг хангах;

8. Яаралтай тусламж шаардлагатай аливаа тохиолдолд тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлэх, эмнэлэг хооронд явуулж чирэгдүүлэхгүй байх;

9. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны анхаарал сулрах, хариуцлага алдах, ажлын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг асуудал гарахаас сэргийлэх зорилгоор байнгын хяналт тавьж ажиллах;

10. Алсын болон яаралтай түргэн тусламжийн дуудлаганд явах унааг бэлэн байлгах, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэлийг хангалттай хэмжээгээр нөөцлөх;

11. Төрөх дөхсөн эхчүүдийг эхийн амрах байранд урьдчилан авчирч, гарч болох эрсдэлээс сэргийлэх;

12. Жирэмсэн эх, бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, гал, усны аюул, хордлогоос сэргийлэх, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх чиглэлээр анхааруулгыг олон нийтэд хүргэх;

13. Болзошгүй гамшиг, осол, хордлого, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, ор дэлгэх тооцоо, судалгаа гаргаж, төлөвлөгөөг тодотгох, эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг нэгжийн ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах;

14. Түргэн тусламжийн автомашин, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн болон багаж тоног төхөөрөмж/амьсгалын аппарат/ -ийг бэлэн байлгах;

15. Байгууллагын барилга, байгууламж, бүтцийн болон бүтцийн бус хэсэг /цахилгаан, усан хангамж, санхтехник/ - ийн хэсгүүдэд үнэлгээ хийх, үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авах;

16. Өвчтөн үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтны аюулгүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах;

17. Нийтийг хамарсан хордлого, осол гэмтэл, халдварт өвчний дэгдэлт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний ноцтой алдаа, зөрчил гарсан үед Эрүүл мэндийн яамны хариуцлагатай жижүүрт 323002 тоот утсаар шууд мэдээлнэ.

Дээрх арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан болон баяр наадмын амралттай холбогдуулан гаргасан дарга, захирлын тушаал, шийдвэрийг БХЗГ-т 2013 оны 07 дугаар сарын 10–ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье” гэсэн байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан