Д.Цогтбаатар: ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
2013/07/24
Share |

Хууль зүйн сайд уржигдар (2013.07.22) “Ланд тэст” ХХК-иар Ботаникийн цэцэрлэгт хөрсний судалгаа хийлгэлээ. Ботаникийн цэцэрлэгт Шүүх, прокурорын цогцолбор барих хүсэлтийг нь хүлээж авч, барилга бариулах боломжгүй гэдгээ Төрийн өмчийн хороо өнгөрсөн зургадугаар сарын 25-нд 1а/1798 тоот албан бичгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд мэдэгдсэн юм. Гэтэл уржигдар Хууль зүйн яамныхан тус цэцэрлэгт геотехникийн өрөмдлөг хийлгэв. Хөрснөөс дээж авдаггүй ч судалгааг газар дээр нь бичиж тэмдэглэх байдлаар хийдэг энэ өрөмдлөгийг Хууль зүйн яамныхан хийлгэсэн болохоор тэд тус цэцэрлэгт барилга барих санаархлаасаа татгалзаагүй нь тодорхой болов. Энэ асуудалтай холбогдуулан, Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатартай уулзаж ярилцлаа.

-Ботаникийн цэцэрлэгт барилга бариулахг үй гэсэн яасан бэ. Өмнөх шийдвэрээсээ буцаж байгаа юм уу?

-Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу ТӨХ эрх, үүргийнхээ хүрээнд төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулж, эзэмшиж, хямгаалж, хяналт тавьж ажилладаг. Төрийн өмчийг үрэлгэн нүдээр хардаг, төрийн өмчийн үйлдвэр, байгууллагуудад бараа материал өндөр үнээр шахдаг, үнэгүйдүүлж байгаад авдаг, шамшигдуулдаг байдал нэг хэсэг гаарсан. Наад захын жишээ бол Лениний музей. Одоо энэ байдлыг халъя, төр өмчөө мэддэг, хамгаалдаг, үнэ цэнэтэй байлгадаг, үнэлэмжийг нь өсгөдөг болгоё гэж байгаа юм. Ботаникийн цэцэрлэгийн газар дор 760 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө бий гээд байгаа. Бид очиж үзлээ. Үнэхээр тийм эд хөрөнгө байна уу, Ботаникийн цэцэрлэгийнхэн түүнийгээ ашиглаж байна уу гэдгийг шалгах зорилгоор трактороор газар ухуулсан. Бид юу хамгаалж байгаагаа мэдэх ёстой.

-Танай мэргэжилтэн Т.Бекболат тэгээд газар дор өмч хөрөнгө байна гэж хэлэв үү, алга гэж танд мэдэгдэв үү?

-Байна гэж хэлсэн. 1958 онд оросуудын тавьж өгсөн 1000 гаруй метр урт шугам сүлжээ байна гэсэн.

-1958 онд Ботаникийн цэцэрлэг байгуулагдааг үй байсан. 1973 онд энэ цэцэрлэгийг Амгаланд байгуулсан. Өмнө нь хятадууд тэнд ногоо тарьж, булгаас нь ногоогоо усалдаг байсан юм билээ. Газар дорх услалтын системийг 1985 онд тавьсан. 28 жил болж байгаа систем шүү дээ.

-Хууль зүйн яамныхан надад 1958 онд тавьсан гэж танилцуулсан. Тэр шугамыг улсын төсвөөр тавьсан байж таарна. Ногоон байгууламжаа услахдаа газар доорх инженерийн системээ ашиглаж байна уу гэдгийг шалгалаа.

-Өрөмдлөгийг бас танайх хийлгэсэн үү?

-Үгүй.

-Тэгвэл Хууль зүйн яам хийлгэсэн юм уу?

-Манайх өрөмдлөг, хөрсний судалгаа хийлгээг үй. Хэн өрөмдлөг хийлгэснийг мэдэхгүй.

-“Барилга бариулахгүй” гэсэн бичиг Ерөнхийл өгчийн сонгуулийн өмнө өгчихөөд сонгуулийн дараа барилга барих судалгаа хийгээд байгааг юу гэж ойлгох вэ. Сонгууль өнгөрчихсөн учраас одоо Ботаникийн цэцэрлэгт барилга барьсан ч яадаг юм гэж байгаа хэрэг үү?

-Төрийн өмчийн хороо байр сууриа илэрхийлээд Хууль зүйн яам, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд “Ботаникийн цэцэрлэгт барилга бариулахгүй” гэсэн албан бичиг хүргүүлсэн. Манай байр суурь хэвээрээ байгаа. ТӨХ дангаараа шийдвэр гаргадаггүй. Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын сайдтай зөвшилцөж ийм шийдвэр гаргасан.

-Энэ цэцэрлэгийн баруун талын газарт нийслэлийнхэн сургууль, цэцэрлэг барих, урд талын хоёр га-д нь “Гранд лайн” компани авто зам тавих гэсэн. Тэдэнд ч ТӨХ газар олгохгүй гэж ойлгож болох уу?

-Ботаникийн цэцэрлэгийн газрын асуудлаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, ШУАийн Ботаникийн хүрээлэнгийн удирдлага, ТӨХ хамтарсан уулзалт наадмын өмнөхөн хийсэн. Нийслэлийн харьяаны бусад байгууллагын удирдлагууд ч энэ уулзалтад оролцсон. Тэр уулзалтаар “Ботаникийн цэцэрлэгт ямар ч зориулалтын барилга барих зөвшөөрөл хэнд ч олгохгүй” гэж шийдвэрлэсэн. Харин сургууль, цэцэрлэг барих, зам тавихын тулд ойр хавийн айлуудыг нүүлгэх, газар чөлөөлүүлэх зэргээр өөр бусад бололцоог хайхаар болсон. Э.Бат- Үүл дарга Ботаникийн цэцэрлэгт барилга бариулах нь байтугай, харин ч канадуудтай хамтран өргөжүүлэх, жишиг цэцэрлэг болгохоор төлөвлөж яваа юм билээ.

-Тийм үү, үнэхээр сайхан мэдээ байна.

-Ботаникийн хүрээлэнгийнхэн ч бас шударга байх ёстой. Яагаад өмч хөрөнгөө олигтой хамгаалахгүй, дотор нь хүүхдийн тоглоом суурилуулчихсан, гадна талд нь ШТС бариулчихсан юм бэ. Ботаникийн цэцэрлэгийн газар доор байгаа инженерийн бүхэл бүтэн сүлжээ хашааны гаднах газар доор ч байгаа гэсэн үг. Өөр газраас ус татаж авчирсан байж таарна аа даа. ШТСыг нүүлгэх асуудал ч гарч мэднэ. Ботаникийн цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийх, шинэчлэх, ашиглах тухай ярих ёстой. Ботаникийн хүрээлэнгийнхэн өмнө нь цэцэрлэгээ олигтой хамгаалж, санаа тавихгүй яасан юм бэ. Газраас нь авах, барилга барих асуудал үүсэнгүүт л гэнэт сэрээд, эсэргүүцэж эхэлсэн. Энэ цэцэрлэгтэй холбоотой ийм асуудал үүссэнд Ботаникийн хүрээлэн, цэцэрлэгийнхний буруу бас бий. Тэд хариуцлагаа үүрэх ёстой.

-Гэхдээ танай мэргэжилтнийг Ботаникийн цэцэрлэгийн газар доорх инженерийн шугамыг шалгахаар трактор оруулах үед Хууль зүйн яамныхан зэрэгцээд өрмийн машин оруулсан. Газар доорх шугамыг шалгах нэрийдлээр танайх Хууль зүйн яамны хүмүүсийг тийш оруулж, барилгын судалгаа хийхэд нь тусалсан юм биш үү?

-ТӨХ Ботаникийн цэцэрлэгт барилга бариулахгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн. Одоо би өөрийнхөө амаар хэлж байна. Хууль зүйн яамныхан манайхаас өөр байгууллагад ямар асуудал тавьж явааг би мэдэхгүй. Би дээд байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй.

-Хууль зүйн сайд Засгийн газраар шийдвэр гаргуулаад эсвэл Ерөнхий сайд, ҮХАА-н сайдаар мундагдуулаад Ботаникийн цэцэрлэгт барилга барьчихаж мэдэх юм байна. Тийм үү?

-Би далдыг хардаггүй л дээ. Ямар ч байсан ТӨХ шийдвэрээ гаргасан.

Х.БОЛОРМАА


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан