Нэг хөнжилд багтахаа байсан МАН
2013/07/24
Share |

Ах намынхан удаа дараагийн сонгуульд ялагдсанаасаа болоод хоорондоо хагаралдаж, хэд хэд хуваагдаад байна.

Өмнө нь намын залуусын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн, намын хууччуулын буюу удирдлагуудын фракцийг адалж байсан бол сүүлдээ залуусын шинэчлэлийнхэн бас хэд дахин хуваагджээ. Ёстой л могой гурав хуваагдавч гүрвэлийн дайтай гэсэн үг биелээ олоод байх шиг. Аргагүй л улс төрийн ууган хүч, намын гишүүнчлэл олонтой учраас олон бүлэг фракц болсон ч таран бутрахг үй байгаа мэт.

Гэтэл МАН-ыг шинэчлэх бус дахин шинэ нам байгуулах сурагтай гэсэн мэдээлэл гарах боллоо. Тусгаар тогтнолын ордны гадаа иргэдийн санал хүсэлтийг авч байгаа илүү гэрийнхэн дахин өөр нам байгуулж гарахаар болж буй гэх бор шувуу хаа сайгүй нисэж байна. Өмнө нь МАХН нэрээр байсан улс төрийн хүчин хоёр хуваагдаж гишүүд нь ч үзэл бодлоороо хоёр тийшээ болж өрх тусгаарласан. Тэгэхээр бас дахин хуваагдалд орох гэж байгаа юм биш байгаа даа. Наадам найраас болж гишүүдийн ирц хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар Бага хурал товлогдсон хугацаанаасаа хойшилсоор байгаа нь дараагийн Их хурлын тов ч хойшлогдоно гэсэн үг.

Харин энэ бүхэнд намдаа шинэчлэл авчирна хэмээсэн залуус их л бухимдалтай байгаа. Мөн намын Бага хурлыг энэ сарын 30-нд хуралдуулахыг шаардсан албан бичгийг намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргадаа хүргүүлсэн. “Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт өөрсдөөсөө таван хүнийг оролцуулж, хамтран ажиллахыг шаарджээ.

Үүнээс гадна Бага хурлыг өргөтгөсөн хэлбэрээр нээлттэй явуулах ёстой гэж үзсэн байна. Өмнө нь тэд улсын баяр наадмын өмнө Бага хурлыг хийх ёстой, наадмын дараа гэж назгайрваас Их хурал намар болж оройтоно. Удирдлагууд энэ хугацаанд цаг хожиж шинэчлэл хийхэд хойрго хандаж сандал суудалтайгаа зууралдаж үлдэхээ илүүд үзнэ гэж байсан юм.

Ямартаа л УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудаснаа намынхаа удирдлагуудаа сүү горьдсон муужгайнууд гэсэн байхав. Мөн МАН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганхуяг “Манай удирдлагууд хэд хоног ч гэсэн сандал ширээтэйгээ байх гэж зууралдаад байна. Тэгш ой, баяр наадам бол шалтгаан биш шалтаг шүү дээ. Хийе гэвэл хийж, хийхгүй гэвэл ямар ч шалтаг олоод гэдийдгийн жишээ энэ. Намын дарга нар ой хэслээ гээд манай намын нэр хүнд өсдөг бол Ерөнхийлөгчийн сонгуулиар ялчих байлаа” гэсэн байдаг.

Харин “Шинэчилье” хөдөлгөөний эсрэг залуус бас нэгджээ. Энэ нь “Шинэ хүч” хөдөлгөөн юм. Тэднийг Норвегийн амьдралын шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, Хөгжлийн бодлого судлаач М.Найданхүү удирдаж байгаа юм байна.

Тэрбээр “МАН сүүлийн таван сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдал болгоныхоо дараа “Бид юун дээр алдав” гэж дүгнэх ёстой. 2004 оноос хойш намд дээгүүр албан тушаал хашиж байсан залуучууд өнөөдөр намын шинэчлэлийн тухай ярьж байгаад хувьдаа эмзэглэж байна. Эдгээр залуус шинэчлэх ёстой цаг үедээ намд томоохон албан тушаал хашиж байсан. Тэд тухайн үед өөрсдөө хариуцлага алдсан.

Өнөөдөр шинэчилье гээд байгаа тэр залуус хамтдаа хариуцлагаа үүрэх ёстой. Тэгэхгүйгээр хоёр, гуравхан даргад хамаг буруугаа тохчихоод шинэчлэл ярина гэж байхгүй. Шинэчлэл гэдэг үгийн үндсийг бодсон ч үүнийг шинэ хүмүүс л хийх хэрэгтэй. Тэгж байж шинэчлэл болж чадна. Өмнө нь өндөр албан тушаалд байсан нөхөр хувцсаа сольж ирчихээд шинэчлэл хийнэ гээд байгаа нь огтхон ч шинэчлэл биш. Энэ хуурамч багаа авч хаях хэрэгтэй” гэжээ. Ингээд МАН-д дахин өөр хөдөлгөөн өрнөөд эхэлжээ. Гэхдээ энэ хөдөлгөөн өнгөрсөн онд байгуулагдсан гэх.

Сүүлийн үед цахим ертөнцөөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийг Монголд ирсэн. Шинэчилье хөдөлгөөний ард байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ нь ч үнэн бололтой. Учир нь зүүний хүчний холбооныхон “Шинэчилье” хөдөлгөөний залуусыг дэмжихээ илэрхийлжээ. Зүүний хүчний холбоо нь У.Хүрэлсүхийн холбоо гэдгийг хүн бүхэн мэдэх билээ.

Ийнхүү МАН-ынхан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг учир зүйгээ олохгүй тэмцэлдэж байна. Юутай ч сонгуулийг ялагдлаар шалтаглан бие биенээ түлхэж унагах гэсэн санаархлаас үүдсэн намын дотоод хагарал гүнзгийрч, зарим гишүүд нь нэг хөнжилд багтаж шингэхээргүй болсон энэ намынхан ямар шийдэлд хүрэхийг ирэх сард болох МАН-ын Бага хурал, түүний дараа болох Их хурал харуулах биз ээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан