Зарим зуслангийн цахилгааныг хязгаарлана
2013/07/27
Share |

      “Хайлааст” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан зуслангийн зарим айлуудад цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас хэвлэлийн бага хурал хийлээ.
      “Хайлааст дэд станцыг 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн нийт 50 гаруй мянган хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний ачаалал хөнгөрч, хэвийн ажиллах боломжтой болсон юм.

      Гэвч тус станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн ихэнхи талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын сууриуд хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, чичирсэн байдалтай, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байна.

      Тиймээс өвлийн их ачаалал эхлэхээс өмн энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол тус дэд станцын эрчим хүчний найдвартай ажиллагаа алдагдаж,  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Дарь эх, Долоон буудал, Чингэлтэй, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайт, зуслангийн чиглэлийн 50 гаруй мянган хэрэглэгч буюу 40 гаруй МВт цахилгаан эрчим хүч хязгаарлагдах нөхцөл бүрдэхээс гадна тухайн дэд станцад ажиллаж буй ажиллагсадын эрүүл мэнд, амь насанд аюул учрах, станцын найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрдээд байна.  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн зүгээс асуудлыг яаралтай шийдвэрлэхээр 07 сарын 01-ээс эхлэн станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож, 110, 35кВ-ын холболтын шинн, проталь, тулгуур босгох ажлыг 07 сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хийхээр төлөвлөжээ.

         Энэ ажлыг гүйцэтгэх хугацаанд дэд станцаас тэжээгдэж буй 35 кВ-ын Яргайт, 10 кВ-ын фидерийн нийт 38 681 айл өрх, аж ахуйн нэгж буюу ЧД-ийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооний эрчим хүчийг хязгаарлахаар болсныг мэдэгдэж байна. Холбогдох албаны хүмүүс хугацаа алдалгүй ажиллах учраас 43 цагт багтаан уг ажлыг дуусгана. Тиймээс тухайн хэсэгт хамрагдаж буй хэрэглэгчидээс техникийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлаа зохицуулахыг хүсч байна. Тухайн хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газруудад аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх  талаар хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн” гэж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж хэллээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид  дэд станцыг анх барихдаа газрын хөрсийг судалж байсан эсэхийг тодруулахад, “Тухайн үед сонгуулийн жил байж таарсан учраас барихаар төлөвлөсөн газрыг сонгуулийн амлалттай холбоотой иргэд, айл өрхүүдэд олгосон.

        Тэгээд тухайн үеийн удирдлагууд нь хамгийн ойр сул байгаа газрыг чөлөөлж, барьсан юм байна лээ. Гэтэл тэр газар нь суулт өгч, өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байна” гэсэн юм.

         Өнөөдрийн байдлаар дэд станцыг нүүлгэх ажил 70%-ийн явцтай байгаа бөгөөд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас 300-аад сая төгрөг зарцуулаад байна. Гэвч цаашид дахин хөрөнгө гаргах шаардлагатай байгаа учраас нийслэлийн Засаг даргад асуудлыг танилцуулснаар 07 сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шуурхай хурал зарлаж, холбогдох албаныхныг байлцуулан, өвлийн улиралд хүндрэлтэй асуудал үүсэхээс сэрэмжлэх үүднээс  дэд станцыг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг яаралтай шийдвэрлэх, нүүлгэх ажлыг гүйцэтгэх явцад 43 цагийн хугацаанд тодорхой хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар иргэдэд урьдчилан мэдээлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан