ГОК-ийн нэрээр “гол” гаргажээ
2013/07/27
Share |

          Монголчууд бид олон жил “Эрдэнэт” хэмээх саалийн ганц үнээгээ сааж амьдарсаар ирсэн. Харин одоо саалийн үнээ маань тугаллаж, “Оюутолгой” гэх ирээдүйд арвин сүү саалиа өгөх бас нэг тугалтай болсон. Гэхдээ энэ тугалын маань хээлтүүлэгч нь бас л харийн бух.

         Тэгээд ч эцэг, эх хоёртоо тодруулбал бух, үнээ хоёртоо хоёуланд нь саалиа өгөх үйлийн үртэй тугал. Үнэндээ бол хоёр эзэнтэй тугал гэсэн үг. Ашиг шимийг нь анхнаасаа л эзэд нь булаалдаж эхэлсэн, одоо ч үргэлжилсээр байгаа. Бас тэгээд одоохондоо нялх тугал аль алиныг нь тэжээж эхлэх арай болоогүй байгаа. Монголчууд бидний хувьд ашиг шимийг нь хүрттэл зай ч бий, лай бий. Дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байгаа нялх тугал маань саяхнаас л анхны саалиа өгч эхэлсэн.

        Гэвч сааль сүүний дээжээсээ эхлээд төрөх үеийн өртөг зардлаа дараа нь төрөөгүй байхдаа урьдчилаад өгсөн саалийнхаа өр, хүүг харийн эзэндээ төлнө. Түүний эцэст монголчууд бидний хүртэх хишиг хувь маань ирнэ. Тэр үед л бид Эрдэнэт, Оюу толгой гэх ихэр хоёр үнээтэй болно. 

      Ямар боловч сааль ихтэй Эрдэнэт, Оюутолгой гэх үнээнүүд маань хоёулаа харь газрын эзэнтэй, нэг нь хойд хөршид нөгөө нь Рио Тинтод “дөнгөлүүлсэн” билээ. Оюутолгой төрөх гэж олон жил дуншиж байх үед түүний сургаар Эрдэнэт гэх алаг үнээг маань дур зоргоороо хөллөж, саалийг нь ширгээх шахсаныг одоо хуулийнхан шалгаж байна.

     Чоно борооноор гэгчээр өмнөх удирдлагын үед Эрдэнэтэд шахааны бизнес цэцэглэж, мөнгө угаах бизнес дэлгэрч байсныг тогтоосон. Тэр ч байтугай өмнөх удирдлагууд нь саалийн ганц үнээг маань бүтнээр нь, сүү саальтай тэр чигээр нь барьцаанд тавьчихсан хэргийг хуулийнхан шалгаж тогтоогоод байгааг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдсэн.

      Олон жилийн өмнө Монголын Засгийн газрыг Марубенид барьцаалдагтай яг адил. Эрдэнэтээс хэд дахин их хэмжээний барьцаанд баталгаа болгон тавьсан байсныг нь хуулийнхан шалгаад тогтоосон ч хэн гэгч эрхэм, хаанахын хэний шахалтаар ийнхүү монголчуудын ганц том баялгийг хэнд барьцаалав гэдгийг одоогоор ихэд нууцалж байна.

       Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нууцалж байгаа гэх боловч цаанаа улс төрчдийн оролцоотой гэх хардлага ч байна. Гэвч энэ хэрэг хэзээ нэг цагт ил болох нь дамжиггүй. 

Өмнөх удирдлагын үйлийн лайг өнөөгийн удирдлагууд үүрч, хууль бус гэрээ хэлцлийн хэрэгт ороогдон, олон улсын шүүхэд дуудагдаж байгаа гэнэ. Гэрээ хэлцлээ зөрчсөн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх өмнөх удирдлагатай холбоотой хэргүүд өдгөө арбитрийн шүүхэд шилжээд байна. Гадны зарим түншүүд ГОК-той байгуулсан гэрээтэй холбоотой маргаанаа шийдүүлэхээр олон улсын арбитрийн шүүхэд хандаад байгаагаас эхнээсээ Эрдэнэт үйлдвэр ялагдаж, хүү төлбөрийн ялд унаад байгаа гэнэ.

       Хамгийн түрүүнд шийдвэрлэсэн хэрэг заргалдагч талд ашигтайгаар шийдэгдэж, Эрдэнэт их хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн байна. Өр зээлэнд баригдсан ГОК-ийн маань энэ мэтээр алдагдалд орсоор байгаа гэнэ.

Гадныхны өмнө итгэл алдсан Эрдэнэт үйлдвэрээс түншүүд нь дайжиж эхэлсэн мэдээ байна. Бизнесийн зарчим, алтан дүрмээ зөрчсөн ГОК-той холбоотой зарга арбитрийн шүүхэд яг одоо дөрөв таваараа байгаа гэнэ.

Уг нь өнөөгийн удирдлага бүсээ чангалж, хэмнэлтийн горимоор үр ашигтай, шударгаар ажиллаж байгаа ч сайн юманд садаа мундахгүй гэгчээр өмнөх удирдлагын хуудуутай бүхэн тэдэнд ихээхэн барцад болж байгаа аж. Ийнхүү ГОК-ийн нэрээр бусдыг “гол” гаргаж, Монгол улсын нэрийг олон улсад харлуулсан хэрэг цаашид ч үргэлжлэх бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан