Г.Алтан “Олон овоот”-оос хөрөнгөө татахаар болжээ
2013/08/03
Share |

Монголдоо төдийгүй хилийн чанадад өөрийн биз­нестэй байсан “Жаст”-ын Ш.Батхүүг элгээр нь хэвтүүлж, хэн ч биш болгож чадсан газар бол “Олон овоот”. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эл ордод ажиллаж буй 500 шахам ажилчин гудамжинд лааз өшиглөх дээрээ тулаад байгаа аж. Тодруулбал “Олон овоот”-ыг Ш.Батхүүгээс өөрийн нэр дээрээ 100 хувь шил­жүүлж аваад байсан Г.Алтан оруулсан бүх хөрөн­гөө татаж авахаар болсон тухай яриа дээр, дооргүй шуугин ярих боллоо.


Хэрвээ Г.Алтан хөрөнгөө татаж авсан тохиолдолд энэхүү ордод ашиглаж байсан хүнд даацын машин тоног төхөөрөмж төдийгүй хай­гуул хийж байсан бүх үйл ажиллагаа зогсох юм. Уг нь анх “Олон овоот”-ын газар доорх алтыг Канадын “Вардроп Инже­неринг” ком­панийн тог­тоосон нэг баримт, мөн Ашигт малтмалын газраас тодор­хой­лохдоо 18.5 тонн алтны нөөц­тэй гэж А лиценз гэгч дээр тодорхой бичсэн байдаг юм билээ.

Гэтэл одоо энэ их алтны нөөц яагаад багасч гэнэт дөрвөн тонн алт болж хувирав гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж бай­на. Зартай залхайгаараа алдар­тай Ц.Мянганбаяр “Жаст”-ын Ш.Батхүүтэй хийсэн албан ёс­ны гэрээндээ бүр 25 тоннын нөөц­тэй гэсэн баталгаа гаргаж өгсөн гэс­нийг Ш.Батхүү өөрөө тайлбарлан хэлж байсан.

Товчхондоо улсын фонд төдийгүй ашигт малтмалын нөөцөд бүртгэгдээд байсан 18.5 тонн нөөц алт яахаараа ингэж гэнэт цөм алга болов гэдэг нь хачирхалтай.

Өөрөөр хэлбэл эл ордын асуудал улам даамжирвал манай хууль хяналтынхнаар тогтохгүй гадны хуульч¬дын хараанд өртөх нь дам­жиггүй. Мэдээж энэ ордыг хоосруулж үгүй хийсэн хүн нь “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр.

Энэ зальтай эрээс болж “Олон овоот”-д хөлс хүч хөдөл­мөрөө зориулж байсан олон мянган залуус гудамжинд гарах болсноо бидэн рүү утас цохин мэдээлж байсан.

Тэд хэлэхдээ өнгөрсөн оны аравдугаар сараас хойш уурхайн хэвийн үйл ажиллагаа улам их догол­долд орж ком­панийнхаа ихэнх ажилчныг цомхотгож зөв­хөн уурхайн инженер, хөрс хуулалтын инженер гэх мэтийн гол хүмүүс нь үлдсэн гэнэ. Эдгээр үлдээд байсан инженерүүд хүртэл бүгд өчигдөр /өнөөдөр/ нийслэлд ирээд байгаа юм билээ.

Хөөрхий “Олон овоот”-ыг гадны мөнгөтөй баячууд авчээ гэж бид тун удахгүй сонсох нь дээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан