Өвлийн эрсдэлийг тооцоолж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо
2013/09/23
Share |

        Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж,  өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд нийт 469 дуудлага  бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн  шинжтэй 198, осол, зөрчлийн шинжтэй 271 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

          Зам тээврийн хэргийн  тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар буурсан байна. Харин нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж,  байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 107 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 690 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 323 нэгж буюу 1.5 хувиар, гэмт хэрэг 5 нэгж буюу 0.7 хувиар буурчээ. Өнгөрсөн 7 хоногт “Гал үндэстэн холбоо”-ны гишүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүс “Төрийн тусгай хамгаалалт”-ын бүс  болох  Төрийн ордны хойд талын цэцэрлэгт  хүрээлэнд галт зэвсэг, байлдааны тэсрэх хэрэгсэлтэй нэвтрэн орсон.

         Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой байдлын газар Зэвсэгт хүчний 805-р ангитай хамтран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж тэсрэх бөмбөг байж болзошгүй дуудлагын дагуу шалган илрүүлжээ. Мөн өвлийн бэлтгэлээ базааж байгаа айлууд яндан, зуухны аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр анхаарууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нар мэдээлэл хийлээ.

         Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн  “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар 03-ны А/445 тоот “2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай”, А/444  тоот “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах байнгын ажиллагаатай комисс томилох тухай” захирамжуудад нийцүүлэн УСУГ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Сүүлийн 14 хоногт олборлон шахаж буй усны хэмжээ хэвийн буюу 150 000м3  орчим байсан бол бохир усны хэмжээ 9-р сарын 17-ноос нэмэгдэж хоногт 190 000м3 хүрсэн нь Цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс нэмэгдүүлж, горим алдагдахад хүргэсэн. Энэ нь сүүлийн 10 жилд нэмэгдэж байгаагүй үзүүлэлт бөгөөд шуурхай арга хэмжээ авч усны хэмжээг багасгасан. Улс, нийслэл, байгууллагын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц  90 хувьтай байна” гэлээ.
            Нийслэлийн Засаг даргын А/861 тоот захирамжийн дагуу “Горим ажиллагааны хөтөлбөр” боловсруулан, батлуулж орон сууцны  хорооллууд, сургууль, цэцэрлэг зарим тусгай газрын халаалт залгах ажлыг 9-р сарын 14-16-ны хооронд хэрэгжүүллээ. Өнөөдрийн байдлаар тоолуур солих болон зохих стандартыг хангаагүй зэргээс шалтгаалан 5 сургууль, 12 цэцэрлэг, 4 эмнэлгийн халаалтыг залгаагүй байна.  Мөн 36 орон сууцны халаалтыг залгаагүй байгаагаас гэрээний дагуу 10 сарын 01-нээс 25 байрны халаалтыг өгнө. Харин үлдсэн байрууд  дулааны шугам гэмтэлтэй, засварын ажил хийгдэж байгаа гэх шалтгаанаар дулааны залгалт хийх хугацааг хойшлуулаад байна.

          Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Насос станц №3-ын   цахилгаан хангамжийн дутуу ажлуудыг гүйцээх,  ДЦС-2 ХК-ийн V зуухыг яаралтай ажиллагаанд оруулж, өвлийн оргил  ачааллын үед 850-1050 т/ц ачаалал авч ажиллах боломжийг бүрдүүлэх,  ДЦС-3 ХК даралт температурын батлагдсан горимыг барьж ажиллах, өвлийн   оргил ачааллын үед 8100-8300т/ц ачаалал авч ажиллах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 2 гд, 6д магистралийн нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг 9-р сарын 25-ны дотор хийж дуусгахаар түргэвчилж  байна” гэж Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав мэдээллээ.

         Нийслэлийн Засаг дарга зарим ажлын явцын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа. Олон Улсын ахмадын өдрийг угтан нийслэлийн Ахмадын хорооноос нийслэлийн “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулна гэж нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч хэлсэн. Нийслэлийн Засаг дарга “Энэ өдөр өндөр настнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зайлшгүй шаардлагатай төрийн албан хаагч нарыг орон сууцанд оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын явцын талаар тодруулахад “Бэрэн” ХХК  300 айлын орон сууцыг барьж байгаа. Гэвч чанарын шаардлага хангахгүй байгаа тул Улсын комисс хүлээж аваагүй. Зөрчлийг арилгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж Нийслэлийн ЗДТГ-ын дарга

Ё.Гэрэлчулуун хэллээ.
Нийслэлд мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг дахь мал, гэрийн тэжээвэр амьтдын намрын ээлжит вакцинжуулалт 80,9 хувьтай байна. Нийт 722,8 мянган малыг вацинжуулахаас 701,1 мянга нь вакцинжуулалтад хамрагджээ.Үүнээс шувууны вакцинжуулалт 100 хувь байгаа бол гахайн вакцинжуулалт 60,5 хувьтай төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
            Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтод Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух иргэдийн бүртгэл мэдээллийн журам боловсруулж, мөрдөх заалт хэрэгжихгүй байгаа талаар нийслэлийн Бүртгэлийн газрын дарга С.Содномдоржоос мэдээлэл авлаа. “2013 оны эхний 8 сарын байдлаар 14 732 иргэн нийслэлд  шилжиж ирснээс 12 054 насанд хүрсэн хүн, 2 678 хүүхэд байсан бол 2012 онд 19 887 иргэн ирснээс 15 634 нь насанд хүрсэн, 4 253 нь хүүхэд байсан. Харин хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 8-р сард шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн байгаа. Цаашид нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлах талаар эрх зүйн хувьд боломж байхгүй. Хуулинд зөвхөн сонгуулийн үеэр л шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоодог” гэлээ.
          Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч өвөлжилтийн бэлтгэл хангалтыг хурдасгаж, аливаа эрсдлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, албан байгууллага аж ахуйн нэгж 50 метр талбайгаа цэвэрлэх, тохижуулах тохижилтын журам хэрэгжихгүй байгаад онцгой анхаарах, Мод тарих үндэсний өдөр болох гэж байгаатай холбогдуулан төлөвлөгөө, зураг гаргаж ажиллах, Нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт зөвшөөрөлгүй буусан иргэдийг нүүлгэж, зохих арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
Af0djS zpnmnraqgcjj, [url=http://dhvrhcnwubcn.com/] dhvrhcnwubcn[/url], [link=http://bbqhcpwtaehr.com/ ]bbqhcpwtaehr[/link], http://fnvcgkdxnjux.com/
2016-05-24 12:18:07
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан