Ч.Содномцэрэн: Сонгуулийн санал авах 2070 байранд 35 мянган төрийн албан хаагч ажиллана

Info@medeelne.mn
2020/06/23

Монгол улсын нийт сонгогчид та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурлаа сонгох гэж байна. Санал авах ажиллагаа 2020 оны зургадугаар сарын 24-ий лхагва гарагийн өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд явагдана. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл технологийн баг, ажлын хэсгүүд байгуулагдаж нийтдээ 35 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2020 оны 14-р тогтоолд заасны дагуу автоматжуулсан системээр сонгуулийг зохион байгуулж явуулна.  Цагдаа, тагнуул, онцгой байдлын албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх нэгтгэн шалгах давхардлыг нягтлан шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар ханган ажиллана.

 Өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй сонгогч, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна.  Саналын хуудас бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг санал авах байрнуудад хүргээд байна.  УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн  ажиглагчид санал авах байранд ажиллаж байна. Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч 2070 санал авах байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэсэн байгаа. Иргэд сонгогчдодоо Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд бүгд идэвхтэй оролцохыг та бүхэнд хандан уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 6 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 6 цагийн өмнө
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 6 цагийн өмнө
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 6 цагийн өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 6 цагийн өмнө