Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”-т зохион байгуулна

Info@medeelne.mn
2020/06/29

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон.

Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор” газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө.

Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж,  дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэнэ.

Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж .


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 11 цагийн өмнө
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… 11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… 16 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… 17 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 17 цагийн өмнө
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… Өчигдөр
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ Өчигдөр
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12