Өнгөрсөн баяр наадмын буюу долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн осол, хэргийн шинжтэй 759 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нийслэлд 2, орон нутагт 21 хүний амь нас хохирчээ.
Ноцтой 16 зам тээврийн ослын улмаас 25 хүний амь нас хохирсны дөрөв нь хүүхэд байв. Амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл:
Хүний амь нас хохирсон дээрх 16 тохиолдлын 11 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна. Ямар тохиолдолд тээврийн хэрэгсэл онхолддог болохыг та бүхэнд товчхон тайлбарлах нь зөв байх. Хоёроос гурван тонн орчим жинтэй автомашиныг 10 хүн нийлээд түлхээд автомашиныг хажуу тал руу нь унагаахад бэрх, гэтэл яагаад олон арван автомашин зорчиж явсан замаасаа гарч 50 метрээс 100 метр хүртэлх газарт өнхөрч, шидэгдэн нүд халтирам байдал болсон байдаг вэ? Үүний гол шалтгаан нь өнөөх л ХУРД юм.
Алхаж яваа хүн бүдэрч унадаггүй, харин гүйж яваа хүн бүдэрч унахдаа амархан гэдэг шиг хурдтай яваа, мөн автомашиныхаа даацыг хэтрүүлэн суудлын тооноос олон хүн, багаажнаас өөр хэсэгт ачаа хэтрүүлэн тээвэрлэж явах зэрэг нь автомашины хүндийн төвийг дээш шилжүүлж, жолооны хүрдийг огцом дарах эгшинд бүх зүйл хормын дотор аюултай байдлаар солигдож, хамгаалах бүсээ зүүгээгүй зорчигчид автомашины хаалганы цонхоор шидэгдэж амь нас нь хохирдог. Тиймээс л жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаал гэж Цагдаагийн байгууллагаас анхааруулдаг юм.
Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Гэр бүлийн аз жаргал Аялал
Аялал аюулгүй зорьсон газартаа хүрэх
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба