ГХ-ны Сайд Н.Энхтайван ОХУ-ын Төрийн думын орлогч дарга А.В.Гордеевтай уулзав

Info@medeelne.mn
2020/09/22

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын удирдлагаас ноён А.В.Гордеевт илгээсэн мэндчилгээг уламжилж, түүний Монгол-Оросын харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг монголын тал өндрөөр үнэлдгийг тэмдэглэв.

Н.Энхтайван сайд монголын тал энэ өдөр хүчин төгөлдөр болсон “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний үндсэн дээр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын парламент зэрэг бүхий л байгууллагатай цаашид ч идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг  2021 онд тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Думын удирдлагыг Монгол Улсад айлчилна гэж итгэж буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд ОХУ-ын Төрийн Думын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” нь хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой гэрээ болохыг онцлон тэмдэглээд хоёр талын худалдаа, эдийн засаг,  зам тээвэр зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа болон Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд парламент дахь найрамдлын бүлгүүд болон засгийн газрын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон шинэ механизм байгуулж ажиллах санал дэвшүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: “Ачит Эх”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Малчдыг чадваргүй, мэдлэггүй гэсэн үгний чинь төлөө м… 5 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 23 цагийн өмнө
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… Өчигдөр
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… Өчигдөр
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна Өчигдөр
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… 2024/04/17
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ 2024/04/17
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12