МАХН-ын нэр бүхий гишүүд МАН-д элслээ

Info@medeelne.mn
2020/10/21

МАХН-ын нэр бүхий гишүүд өчигдөр Монгол Ардын Намд гишүүнээр элслээ. Тодруулбал, орон нутгийн сонгуулиар МАХН-аас Баянгол дүүргийн 23 дугаар хорооноос нэр дэвшиж ялалт байгуулсан төлөөлөгч Э.Магнайбаяр, МАХН-ын мянгатын дарга Ё.Бямбатогтох нар Монгол Ардын Намд элсэж батлахаа гардан авлаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох орон нутгийн сонгууль энэ сарын 15-нд болж өнгөрсөн. Орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт МАН-20, АН-18, ХҮН-2, МАХН-1 суудлыг тус тус аваад байсан юм.

БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаяр “Монгол Ардын Нам УИХ болон нийслэлд олонхи болсон энэ үед Баянгол дүүргийн иргэд ч МАН-д илүү итгэл хүлээлгэсэн. Монгол Ардын Намд элссэн нь Баянгол дүүргийн 220 мянган иргэнийг бодсон шийдвэр байлаа. Баянгол дүүрэг тэр дундаа 23 дугаар хороонд хийх ажил, шийдвэрлэх асуудал олон бий. Тиймээс олонх болсон намд хүч нэгтгэж ажиллахын тулд элсэж байна” хэмээсэн юм.

Харин БГД-ийн МАХН-ын мянгатын дарга Ё.Бямбатогтох “Монголд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол шударга ёс. Шударга ёсыг тогтоохын тулд бид улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байна. Харамсалтай нь бид бүхний хувьд энэхүү үйл ажиллагаанд биечлэн оролцох боломж хомс байгаа учраас Монгол Ардын Намд элсэж, шударга ёс тогтоохын төлөө хамтарч байна” хэмээлээ.

Цаашид ч МАХН-ын мянгатын дарга, гишүүдээс цөөнгүй хүмүүс МАН-д элсэхээр төлөвлөж байгаа аж. Аль ч намаас сонгогдсон бай Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах учиртай. Өнөөдөр намаар талцаж хуваагдах гэхээсээ илүү эвсэн нэгдэж, нэгэн цул болж, нэг зорилгын төлөө ажиллах хэрэгтэй. Тэгж байж улс эх оронд хөгжил ирнэ гэдгийг ойлгож, дэмждэг олон залуусын төлөөлөл тэд боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2 цагийн өмнө
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2 цагийн өмнө
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2 цагийн өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2 цагийн өмнө