АН-ын гишүүд: Үндсэн дүрмийг цахимаар хэлэлцэж өөрчлөхийг эсэргүүцэж байна

Info@medeelne.mn
2020/12/17

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “АН удаа дараа ялагдал хүлээсэн нь намын дүрмийн алдаа дутагдлаас болсон гэж намын гишүүд үзэж байгаа учраас ирэх амралтын өдрүүдээр Их хурлаа цахимаар хуралдуулж намын дүрэмдээ өөрчлөлт оруулна” хэмээн мэдэгдээд буй. Гэвч өнөөдөр АН-ын гишүүд цахимаар хуралдаж, Үндсэн дүрмийг цахимаар хэлэлцэж өөрчлөхийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Учир нь намын удирдлагуудын зүгээс Үндсэн дүрэмд ямар өөрчлөлт оруулах талаар анхан шатны байгууллагын болон жирийн гишүүддээ ямар ч мэдээ мэдээлэл өгөөгүй атлаа цахимаар хэлэлцүүлж өөрчлөлт оруулна гэж байгаа нь учир дутагдалтай. Дүрмийг цахимаар хэлэлцэж боломжгүй ба хэлэлцэж өөрчиллөө гэхэд намын төлөөлөх хэмжээнд байж, хүчин төгөлдөр байж чадахгүй гэдгийг гишүүдийн зүгээс хэлж байна.

Түүнчлэн намын Үндсэн дүрмийг өөрчлөх асуудлаас илүүтэй намын даргаа сонгох нь хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болж байгааг хэлсэн юм. Тодруулбал, “АН зургаан сарын хугацаанд удирдлагагүй, толгойгүй явлаа. Үндсэндээ АН сэхээнд байна. Үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Гэтэл энэ асуудлаа ярихын оронд Үндсэн дүрмийг өөрчлөнө гэж байгаа нь намаас бие дааж явсан хүмүүсийг буцааж намдаа авах гэх мэт, одоогийн удирдлагууд өөрсдийн эрх ашигт тохируулах гэсэн арга гэх хардлага төрж байна. ҮБХ-ны гишүүд ч энэ асуудлыг дэмжихгүй байгаа. АН-ын үндсэн дүрмийн өөрчлөх шаардлагагүй. АН удаа дараа ялагдал хүлээсэн нь дүрмээс бус намын дотоод хагаралаас болсон. Үндсэн дүрмийг өөрчлөх шаардлагагүй. Үүрэг гүйцэтгэгч гэх хүн намыг авч явж, асуудлыг шийдэж чадахгүй байна. Тиймээс нэн даруй даргатай болох нь чухал. АН сахилга бат муутай, талцан хуваагдаж, дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байна” хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 4 цагийн өмнө
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 4 цагийн өмнө
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 4 цагийн өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 5 цагийн өмнө