Гэр хорооллын ус түгээх байрууд хэвийн горимоор ажиллаж байна

Info@medeelne.mn
2020/12/26

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Ус сувгийн удирдах газар, цэвэрлэх байгууламж болон гэр хорооллын ус түгээх байруудын хэвийн ажиллагаа, халдвар, хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг шалгалаа. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн насос, тоног төхөөрөмжид ямар нэг саатал, доголдол гараагүй,  ажилтан, албан хаагчдаа хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлийгээр хангасан, хамгаалах хэрэгслийн нэг сарын нөөцтэй байгаа тухай газрын дарга Ц.Төрхүү танилцуулав.  Удирдах газар хоногт 150-160 мянган м3 цэвэр ус олборлон нийслэлийн нэг сая гаруй хүн, 4500 гаруй үйлдвэр, аж ахуйн газарт түгээж, 160-170 мянган м3 бохир ус татаж зайлуулдаг. Гэр хорооллын 321 худаг шугамд холбогдсон, холбогдоогүй 247 худгийг өдөрт 57 автомашин усаар хангадаг бөгөөд нийлүүлэлт, түгээлт зэргийг Удирдлагын төвөөс хянаж байна. 1959 онд ашиглалтад орсон цэвэр усны төв станц нийслэлчүүдийн хоногийн нийт хэрэглээний гуравны нэг буюу 55-65 мянган м3 ус олборлодог. 2014 оноос шинээр давсны уусмалаас хлор гарган авах электролизийн төхөөрөмж ашиглаж эхэлжээ. Ус сувгийн удирдах газар шуудуу ухалгүйгээр шугам хоолойг доторлох, шинэ цэвэрлэх байгууламж, гадаргын усыг ундны усны эх үүсвэр болгох  “Туул-Усан цогцолбор” зэрэг төсөл хэрэгжүүлж байна. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд ажлаа зогсоосон. Ингэснээр усны нийлүүлэлт, борлуулалт буурч улмаар ажилтнуудынхаа цалинг өгөхөд хүндрэл гарч болзошгүй байна. Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд дэргэдээ бага оврын цэвэрлэх байгууламжтай байх ёстой ч энэ шийдвэрийг хэрэгжүүлдэггүй. Үүнээс болж бохир ус хүлээн авах насос, хаалтанд хуримтлагдсан их хэмжээний ноос, ноолуур, хялгасыг ажилчид гараараа авч зайлуулдаг.  Мөн нэг литр усыг 13 төгрөгөөр хүргэж гэр хороололд нэг төгрөгөөр, орон сууцны хэрэглэгчдэд 71 мөнгөөр борлуулдаг, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар олгосон зэрэг нь ажлаа хэвийн явуулахад хүндрэл учруулдаг байна. Цар тахлын халдварын голомтыг устгах, ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоон шинжилгээнд хамруулах, эдийн засаг, бизнес, бусад салбарын хэвийн үйл ажиллагааг хангах нь нэн тэргүүний зорилт болж байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 5 цагийн өмнө
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 5 цагийн өмнө
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 5 цагийн өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 6 цагийн өмнө