Х.Баттулга ба өмнөх Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй гэж Цэц шийджээ

Info@medeelne.mn
2021/04/16

Ерөнхийлөгчийн ээлжит  сонгуульд Х.Баттулга ба өмнө нь Төрийн тэргүүнээр ажилласан хүмүүс  дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж шийдвэрээ  гаргажээ. Ингэснээр  одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга   болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс  дахин нэр дэвших эрхгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн аж.

Дунд суудлын хуралдааны шийдвэрийг  УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм. Энэ тухайд Цэцэд мэдээлэл гаргасан  УИХ-ын гишүүн  Т.Доржханд  твиттерт жиргэжээ. Тэрбээр “Дарга биш хууль яллаа. Гурван сар сунжирсан  Цэцийн  хурал нэлээд халуун  өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа. Мэргэжлийн үнэт зүйлс,  зарчмаа барьж хуралд үндэслэлтэй сайн тайлбар хийсэн Д.Үүрцайх,  О.Мөнхсайхан нарын хуульчдадаа талархал илэрхийлье” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 1 цагийн өмнө
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… 5 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… 7 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 7 цагийн өмнө
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… Өчигдөр
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ Өчигдөр
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12