Монголын Хөрөнгийн биржийг дампууруулах сонирхолд хэнд байна вэ?
2014/02/19
Share |

Монголын хөрөнгийн биржийг (МХБ) олон улсын стандартад хүргэн, дэлхийн түвшний зах зээл болгохоор Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан “Ажлын мастер гэрээ” сар гаруйн дараа дуусна. Сү.Батболдын толгойлсон Засгийн газар энэ гэрээг гурван жилийн өмнө сүр дуулиантай байгуулж байлаа. “Лондон”-ыхон МХБ-д “Миллениум Ай Ти” арилжааны шинэ систем суурилуулж, дэлхийн жишигт хүргэх нь гол зорилт байв. Хөрөнгийн биржид “Миллениум Ай Ти” системийг суурилуулаад хоёр жил өнгөрлөө. Гэрээ ч удахгүй дуусах нь.

Харин Монголын хөрөнгийн зах зээл дэлхийн түвшинд хүрэв үү? Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлд ажилладаг компаниудын хамтарсан Ажлын хэсэг өнгөрсөн оны сүүлчээр “Миллениум Ай Ти” системийн ажиллагааг “шинжилжээ”. Тэд системийн үйл ажиллагааг “хангалтгүй” гэж дүгнээд олон баримт, мэдээллээр баталгаажуулав. “Миллениум Ай Ти” системийн бүх модулийг цогц байдлаар аваагүй учраас Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (YЦТТТХТ), брокер дилерийн компаниуд зарим бүртгэл, тооцоогоо гараар шивж байгаа аж

Мөн зарим гүйлгээ, бүртгэл, тооцоогоо хуучин системээрээ хийж буй гэнэ. Ажлын хэсгийнхэн IPO хийхэд хуучин системээ ашиглаж, бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явуулж чадахгүй, бүртгэлээ гараар шивж буй нь “Миллениум Ай Ти” систем хөрөнгийн биржид дэвшил авчраагүйгээр үл барам хуучин системээс ч илүү хүндрэл үүсгэжээ гэж тайландаа бичсэн байлаа. “Миллениум Ай Ти” системийг Лондон, Хонконг, Сингапур зэрэг нэр хүнд бүхий 30 гаруй хөрөнгийн бирж хэрэглэдэг. Тиймээс энэ системийг суурилуулахыг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд бүгд дэмжсэн. Гэвч “Миллениум Ай Ти” системийг 2012 оны долдугаар сараас ашиглаж эхэлснээс хойш хэл ам тасраагүй. Ашиглаж эхэлсний маргаашнаас л IPO хийх, бондын арилжаа явуулах модуль, программын “эх код”-ыг аваагүй гэж брокер, дилерийн компаниудын удирдлагууд шүүмжилсээр байлаа. Тухайн үед МХБ-ын гүйцэтгэх захирал Х.Алтай брокер дилерүүдийг “шинэчлэлийг эсэрг үүцэгчид” гэж зарлаж байв.

МХБ хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг хуучин системээрээ явуулах уу, эсвэл андеррайтерийн компани нь хийх үү гэдгийг өнөө болтол шийдээгүй. Түүнчлэн модульгүй учраас Засгийн газрын бондын арилжааг Хөрөнгийн бирж биш, Монголбанк хийдэг болсон. Системд нэвтрэх “эх код”-ыг аваагүй нь ч үнэн аж. “Программ хангамжийн лиценз, засвар үйлчилгээний гэрээ”-ний дагуу “Миллениум Ай Ти” системийн баталгаат хугацааг гурван сар гэж заасан нь хачирхмаар. Уг нь нэг сая төгрөгөөр цахилгаан бараа худалдан авахад дор хаяж жилийн баталгаа өгдөгсөн. Гэтэл манайхан Лондонгийн хөрөнгийн биржээс “Миллениум Ай Ти” систем болон зөвлөгөө авсныхаа төлөө 13.4 сая ам.доллар төлөхөөр тохиролцжээ. “Программ хангамжийн лиценз, засвар үйлчилгээний гэрээ”-г сунгахад жил бүр 700 мянган ам.доллар “Лондон”-д төлөх шаардлагатай гэнэ. Мөн системийн найдвартай ажиллагааг хангах “Үйл ажиллагааны хангамж үйлчилгээний гэрээ”-г сунгахад жил бүр 200 мянган ам.доллар төлөхөөр уг гэрээнд тусгажээ. “Эх код”-ыг аваагүй учраас монголчууд энэ программыг завсарлаж, арчилж чадахгүй. Тиймээс “Лондон”-ыхонд мөнгө төлөхөөс өөр аргагүй. Эдгээр гэрээг сунгахын тулд МХБ “Лондон”-д 900 мянган ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөг төлөх хэрэгтэй.

МХБ өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан гэнэ. Компанийнхаа ашгаас 15 дахин их мөнгө төлөх гэрээ хийснийг тухайн үед Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтайтай холбохоос өөр замгүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан, Х.Алтайгийн ажлаас халагдах өргөдлөө өгсөн хугацаа давхацсан. Брокер дилерүүд Х.Алтайг “Лондон”-ы талыг баримталдаг гэж баалдаг байсан нь хоосон хар биш байсан бололтой. Монголчууд “Лондон”-г дэлхийн нэр хүндтэй, арвин туршлагатай бирж хэмээн урин залж гэрээ байгуулсан. Гэтэл тэд хөрөнгийн зах зээлд холион бантан үүсгэж, өндөр төлбөртэй гэрээ тулган хулхидаж орхижээ. Хулхидахад нь монголчууд өөрсдөө зуучлагчийн “дүрд” тоглочих шиг боллоо. Юутай ч МХБ 900 мянган ам.долларыг ҮЦТТТХТ-тай хамтарч төлөхөөр дансаа шавхаж буй сурагтай. Лондоны хөрөнгийн биржийнхэнд Засгийн газар 13.4 сая ам.доллар төлөхөөс тэн хагас нь төлөгдөөгүй байгаа. Гэрээний хугацаа дуусахаас өмнө төлбөрөө төлөхгүй бол Арбитрийн шүүхэд хандана гэж Засгийн газрыг айлгасан гэсэн. Тэдний төлөөлөгчид хэл амаа ололцохоор ирэх сард Монголд газардахыг эх сурвалж дуулгав.

Манайхан Лондоны хөрөнгийн биржийнхэнд найр тавихгүйгээр, хөрөнгийн зах зээлд үүсгэсэн холион бантангаа засахыг шаардах эрхтэй баймаар. Гэтэл МХБ-ийн хувьцааг “Лондон”- д зарах тухай явган яриа Төрийн өмчийн хороо хавиар шогшиж яваа сурагтай.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан