Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Info@medeelne.mn
2021/05/01

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нийт нутгаар, 4-нд говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд баталгаагүй замаар зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байгаа юм.Иймд:-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, -Баталгаагүй замаар болон гөл мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх, Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 14 цагийн өмнө
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 15 цагийн өмнө
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 15 цагийн өмнө
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна Өчигдөр
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12
Олимпын баг тамирчдын хувцсыг “MICHEL & AMAZONKA”, “MIZUNO” брэндүүд у… 2024/04/11
Хотын дарга барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна 2024/04/11
Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 2024/04/11
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх” тогтоолын төслийг … 2024/04/10
Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолно 2024/04/10
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаа… 2024/04/10
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр… 2024/04/10