Б. Жаргалсайханы “хууль бус” ажиллагааг шалгаж, анхааралдаа авах цаг болжээ

Info@medeelne.mn
2021/08/16

Улсын ерөнхий прокурор Б. Жаргалсайхан нь “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ хэмээн тангараг өргөсөн хүн. Гэтэл өргөсөн тангарагаа зөрчин, өөрийн гар хөл болох, улс төр, бизнес, хууль зүйн салбарт сүлжээ бүхий нөлөөтэй этгээд Баян Базараа гэх хүний эрх ашгийг улайран хамгаалж, ажил албан тушаал, эрх мэдлээ төрийн биш танил талын эрх ашгийн төлөөх хэрэгсэл болгон ашигласаар ирлээ. Үүнийг нь баримтаар илчлэх нийтлэл мэдээллийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хэн ч үл хайхарч, улмаар цагдаа прокурорын байгууллагын үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явж буй эсэхд хяналт тавихгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

Монгол улсын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтыг яагаад, ямар шалтгаанаар удаан хугацаанд битүүмжлэн гацааж байгааг тодруулж өгөхийг төрийн гурван өндөрлөгөөс хүсэх байна.

Яг үнэндээ гадаадын хөрөнгө оруулалтыг гацаан хохироож байж, манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого барина гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь ам уралдан ярьцгаах аж.

Хуулийн байгууллагын хүнд суртал, завхралыг Төрийн өндөрлөгүүд, удирдах албан тушаалтнууд анхааран шийдэх цаг болсон. Эс бөгөөс хуулийн байгууллага, албан тушаалтнууд өөрсдөө шийдэхгүй нь тодорхой бөгөөд харин ч танил тал, албан тушаалын байдлаараа далайлган муйхарлаж, өөрсдийгөө өмгөөлөн, доод шатны цагдаа прокурортоо чиглэл өгч, дарамт сүр хүчийг үзүүлж эхэллээ.

Гадаадын, тэр дундаа европын улс орнуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аба плюс” ХХК-ийн дансан дахь 17 тэрбум төгрөгийг бүхэл бүтэн 1,8 жилийн хугацаанд битүүмжилэн шалгасан хэрнээ өнөөдрийг хүртэл нэг тийш шийдээгүй байгаа нь хуулийн байгууллагынхан ажлаа хэрхэн хийдгийг илчилж буй.

“Аба плюс” ХХК -ий зүгээс хуулийн байгууллагын хууль бус бүхнийг илчилсэн нийтлэл мэдээллийг олон нийтэд хүргэсний дараа  гүйцэтгэх захирал М-ийн гэр болон ажил дээр нэгжлэг хийх зөвшөөрөл олгохдоо прокурор нь “мөнгө угаах гэмт хэргийн баримт илрүүлэх зорилгоор” гэсэн байхад,  цагдаагийн бие бүрэлдэхүүн нь захирал залуугийн ээжийнх нь уудаг эмийг энэ юуны эм бэ, эмчийн болон эмийн сангийн бичиг нь байна уу гэх, мөн хүүхдийнх нь дэрлэж унтдаг цайны хатаасан шаараар хийсэн дэрний уутыг үнэрлэн, энэ юугаар хийсэн дэр вэ гэх зэргээр огт өөр гэмт хэрэгт буруутгах гэж буюу хар тамхитай холбох гэж оролдож, эцэст нь өв уламжлагдан ирсэн, илэрхий эдэлгээнд орж хуучирсан ангийн арьсыг хураан авч, “ангийн үс хадгалсан” гэж шүүхийн зөвшөөрөлгүй баривчлав.  Мөн “Аба плюс” ХХК мөнгө угаагаагүй юм байна, харин татвар төлөхөөс зайлсхийсэн байна, танай гэрээс ангийн үс гарсан тул дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж тайлбарлан тус компаний захирал М-ийг 30 хоногийн хугацаагаар 461 буюу олны хэлдэгээр Ганц худагт хориод байна.

Энэ бол тус компани, түүний захирлыг хэвлэлд хандлаа. Дахиад хандаад үзээрэй. Хэрэв хэвлэлд хандвал яахыг хар, аятайхан байхгүй бол шоронд тэр чигт нь  явуулна шүү гэсэн дохиог бие мах бодиор нь амсуулж мэдрүүлж, няцаах гэсэн оролдлого гэдгийг болж буй нөхцөл байдлууд тод харуулж байна. 

Хатуу хэлэхэд улсын ерөнхий прокурор Б. Жаргалсайхан  нь  “миний эсрэг зүйл ярьж шүүмжлэвэл яадгийг хар” гэсэн айдас төрүүлэх гэж байгаа мэт эрх мэдлийн бяраа ашигласан дарангуйлал юм.

 Улс төр, хуулийн байгууллагын нөлөө бүхий эрхмүүдийн энэ хууль бус ажиллагаа нь анхнаасаа бялууны хэрчим буюу томилгооноос эх үүсвэртэй.

Женко Х.Баттулгатай дотно гэх Баян Базараа нь  өөрийн найз Ш. Нямдоржийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор санал болгож, Улсын ерөнхий прокурор Б. Жаргалсайхан нь ерөнхийлөгчийн таашаалд нийцүүлэн томилсон байдаг. Хариуд нь Ш.Нямдорж нь ховорхон хувь тохиол олгосон найз Баян Базараадаа талархал үзүүлэн, түүний “Кредит банкинд байгаа “Аба плюс” ХХК-ий мөнгийг удаан хугацаагаар ашиглуулах үүднээс компанийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан, хөрөнгө мөнгийг нь удаан хугацаагаар битүүмжлэн шалгаж, Баян Базараагийн Кредит банк өөрийн эх үүсвэртээ  ашиглах завшааныг олгож ирсэн гэж дүгнэж болно.

Ийнхүү бизнесмен болон бизнесийн бүлэглэл өөрийн эрх ашиг, эд хөрөнгийн сонирхлын үүднээс, улс төрчийн нөмөр нөлөө, танилын  холбоог ашиглан хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлж, эцсийн үр дүнд төрийн алба  наймаа худалдааны бараа таваар болж, хариу төлбөр нь гадаадын хөрөнгө оруулалт болох 17 тэрбум төгрөгийг гацаах ажиллагаа болоод байна.

Эрх мэдлийн  хууль бус сүлжээний  үйл ажиллагаа нь банкны эздэд ашиг олох боломж гаргаж өгснөөр дууссангүй. Бүтэн 1 жил 8 сар болоход үхсэн юм шиг таг чиг , өргөдөл гомдол гаргахаар шалгаж байнаа гэсээр шийдэхгүй, юу ч хийхгүй хав дарсан хэрэг дээр нийтлэл гарсны дараа Эрүүгийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, барьж хорьж байгаагаас үзэхэд цагдаа прокурорын байгууллага хэнд үйлчилж, хэнийг хамгаалаад байна вэ гэж асуухад хүргэж байна. “Аба плюс” ХХК -ий  гүйцэтгэх захирлаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй  М гэх залууг  ангийн үс хадгалсан гэж барьж хорьж,   17 тэрбум төгрөгийн  талаар барьцаалж,  үг дуугаруулахгүй  байлгах, айлгах гэсэн оролдого нь хуулийн байгууллагын ялзрал ямар гүн гүнзгий , хоорондоо сүлжээ бүхий аалзны тор мэт нягт  гэдгийг нотолж байна.

  Татварын байгууллага нь 17 тэрбум төгрөгтэй холбоотой татварын өргүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн, холбогдох татвараа тус компани  тайлагнан төлсөн байхад яагаад татвар төлөхөөс зайлсхийсэн гээд байгаа нь тун ойлгомжгүй байгаа юм. Түүнчлэн татварын асуудлыг анх хэрэг нээснээсээ хойш 1 жил 8 сар өнгөрсөн байхад одоо хүртэл шалгаж  тогтоож байхгүй  юугаа хийсэн болох, дахиад шалгах нэрийдлээр хэдэн жил  гадаадын хөрөнгө оруулалтыг гацааж, ашиглах вэ гэх олон асуултад хариу хэрэгтэй байна.

  Эцэст нь хэлэхэд толгойлогчийнхоо даалгаварыг биелүүлсэн гүйцэтгэгч нараас нь салсан ч гол эрх мэдэл бүхий эрхмүүд ард нь үлдсээр байна.  Үүний тод жишээ нь нийслэлийн ерөнхий прокурор байсан Ш. Нямдорж өнөөдөр хоригдож байгаагаас тодорхой харагдана. Ш. Нямдоржтой цуг, түүнд хэргийг хууль бусаар удаашруулан шалгах чиглэл өгч байсан этгээд ч шалгагдах ёстой. Гэтэл мань эрхэм, олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр өөрийнхөө тухай юм уу, эсвэл доод тушаалын прокурорын талаарх мэдээлэл гарангуут ажлаас нь халах, өөр тийш нь тушаал бууруулах зэргээр өөрийнхөө амийг аварч сууна.

Энэ гарамгай удирдагчийн асуудлыг  анхаарч, бидний нийтлэлийн үнэн худлыг нь тодруулж өгөхийг Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайдаас хүсье.

Ийм байдал нь Та бүхний удирдаж байгаа, эгэл бидний амьдарч байгаа Монгол улсад, эрх мэдэлтнүүдээс тарааж буй Корона вирус биш гэж үү???

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БООМИЛСООР БАЙХ УУ? http://www.hunnu.mn/a/94348 ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

 “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ” ГЭЭЧ ЧИНЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ГАЗАР АВЧ БАЙНА УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО!  http://www.hunnu.mn/a/94356    ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ? ТАНЫ ХЭЛСЭН “ХҮН ЗАСАГЛАДАГГҮЙ, ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ” ШУДАРГА ЁС ЧИНЬ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БИЙ ЮУ?

Эх сурвалж: www.hunnu.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… 22 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… Өчигдөр
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … Өчигдөр
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … Өчигдөр
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12
Олимпын баг тамирчдын хувцсыг “MICHEL & AMAZONKA”, “MIZUNO” брэндүүд у… 2024/04/11
Хотын дарга барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна 2024/04/11
Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 2024/04/11
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх” тогтоолын төслийг … 2024/04/10
Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолно 2024/04/10