Дөрвөн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа

Info@medeelne.mn
2021/09/16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад улсад эх орноо төлөөлөн суух Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь өнөөдөр гардуулан өглөө.

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан
  2. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү
  4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 13 цагийн өмнө
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… 13 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… 18 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… 19 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 19 цагийн өмнө
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… Өчигдөр
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ Өчигдөр
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12