Н.Ууганбаатар: Гишүүдийн тоог 152 хүргэвэл намын парламентад суудалтай намуудын тоо нэмэгдэнэ

Info@medeelne.mn
2021/09/16

Улс төрийн намын удирдлагууд парламентын засаглалаа бэхжүүлж, гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж  байгаа юм. Парламентын гишүүдийн тоо хэд байх вэ гэдэг дээр эрдэмтэн, судлаачид байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн танхимын дэд профессор Н.Ууганбаатар парламентын гишүүдийн тоог 150 байх тооцооллыг математикийн шинжлэх ухаан дээр үндэслэн тайлбарлаж байлаа.
Тэрбээр  “Асуудал бүр дээр бид зөвшилцөлд хүрэх албагүй. Энэ нь ардчиллын нэг хэлбэр. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол өөр хувилбар сонгодог ч энэ нь үр дүнтэй шийдэл биш. Ээдрээтэй шийдвэр гаргах, тодорхойгүй байдал, саналын зөрүүтэй тохиолдолд бусад улс орнууд  судлаачдаасаа асууж, судалгаанд суурилдаг. Шинжлэх ухаан бол баримт, дата дээр тулгуурлаж асуудлыг шийдвэрлэдэг.
1990 оноос хойш хоёр нам ээлжилж төр барьдаг, цөөн хэдхэн хүн л УИХ-ын гишүүн болж байгаа.  Тэгвэл гишүүдийн тоог нэмснээр хоёр нам ээлжилж төр барьдаг, намын нэрээр л парламентад орж ирдэг байдал өөрчлөгдөнө” гэж ярьж байна.
Парламентын гишүүдийн тоо олон байснаар ямар нэг нөлөөнд автахгүй гэж олон улсад үздэг. Мөн нийгмийн бүлгүүдийн хувь харьцаа, иргэний төлөөлөх эрхийг парламентад сонгогдсон гишүүн хэрхэн төлөөлж байгаагаар нь парламентын чадавхийг тодорхойлдог байна.  Ийнхүү судлаачид парламентын ардчиллыг бэхжүүлэхэд тус тусын байр сууриа илэрхийлж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29