"УИХ-ын гишүүдийн тоог 2 дахин нэмбэл тэдний эрх мэдэл 30 хувиар буурна"

Info@medeelne.mn
2021/09/30

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал нийгэмд хөндөгдөж эхэллээ.  Учир нь одоогийн 76 гишүүн хэт олон сонгогчийг төлөөлж байгаагаас үүдэлтэй хийдэл, хүнд суртал газар авсныг судлаачид хэлдэг. Гэтэл энэ нь асуудалд шинжлэх ухаанчаар бус ямар тогтолцооны үед,  аль намаас илүү олон нэр дэвшигч сонгогдсоноос хамааран сонгуулийн тогтолцоог хуульчилж ирсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж байгаа юм байна.  Өөрөөр хэлбэл,  энэ нь үндсэн суурь асуудлаа шийдэж чадахгүй бөгөөд улам ужгируулах шалтгаан болсон гэж дүгнэхэд хүргэжээ. Үнэхээр ч өнөөдрийн 76 гишүүн хэт  буюу 30-40 мянган сонгогчийг төлөөлж байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр иргэдэд хүрч ажиллах, амлалтаа биелүүлэх боломж хязгаарлагдахаас  гадна гишүүд улсын төсвийн хуваарилалтыг өөрийн тойрог руу  чирэх, улмаар орон нутагт өндөр төсөвтэй “амьгүй” бүтээн байгуулалт буюу  театр, музей зэрэг байгууламжид зарцуулах болсон нь үр ашиггүй зарцуулалт гэдгийг эдийн засагчид хэлсээр ирсэн. Тэгвэл энэ байдалд өөрчлөлт хийхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж судлаачид үзэж байгаа аж.

Тухайлбал, МУИС-ийн Эдийн засаг,  математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатар энэ талаар  тухайлан судалгаа хийжээ. Тэрбээр энэ талаараа “Өнөөдөр” сонинд  өгсөн ярилцлагадаа “Монгол Улс дөрвөн сая орчим иргэнтэй гэж тооцож квадрат язгуураар гаргах юм бол ойролцоогоор хоёр мянга орчим гишүүнтэй болох нь. Хэрвээ куб язгуураар тооцох юм бол 150 орчим гишүүнтэй байх тооцоо гарч байгаа. Шинжлэх ухаан, судлаачдын хийсэн ажлыг хараад Монголын нөхцөл байдалтай тулгаад үзэхээр ийм л харагдаж байгаа юм. Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог Скандиновын орнуудтай адилхан куб язгуураар тооцож гаргах нь илүү оновчтой гэж үзэж байгаа. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр эрх мэдэл буурна, нөлөөлөл ч буурна. Хэрвээ гишүүдийн тоог 152 болгож нэмбэл нэг гишүүний парламентын шийдвэр гаргалтад үзүүлэx нөлөө хэр буурах вэ гэдэг судалгааг хийж үзсэн. Ингэхэд өнөөдрийн нөхцөл байдлаас 30 хувиар буурах тооцоо гарч байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр тэдний эрх мэдлийг бууруулах боломжтой юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж Өчигдөр
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… Өчигдөр
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15