“Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая”
2014/04/30
Share |

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ивээл дор зохиогдож буй "Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Өмнөговь аймгаас Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгийн их, дээд сургуулиудад суралцаж буй 800 оюутнаас гадна Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, сумдын Засаг дарга нар, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэхүү чуулганд оролцлоо.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Өмнөговь аймгийн хөгжил дэвшлийн түүчээ, гол эрч хүч нь нутгийн оюутан залуус юм гэдгийг онцлоод, уул уурхайгаар тэргүүлэгч Өмнөговьд бүхий л салбарт хөгжиж дэвших боломж байгаа гэдгийг дурдлаа. Тухайлбал, Өмнөговьчууд аялал жуулчлалыг тэргүүлэгч салбар болгож, оюутнуудыг энэ чиглэлээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчин болохыг захилаа. Мөн боловсролыг дэмжих “Говийн Ирээдүй” сан байгуулж байгаагаа мэдэгдээд, энэхүү сангаараа дамжуулан сурч боловсрох их хүсэлтэй ч амьдралын боломж муутай оюутнуудад туслах, сурлагаараа тэргүүлэгч, идэвх зүтгэлтэй, төрөлх нутгийнхаа хөгжилд манлайлан оролцох оюутан залуусыг дэмжин ажиллахаа амлалаа.

60 гаруй мянган хүн амтай Өмнөговьчуудын бараг тэн хагас нь залуучууд байдаг. Тэдний төлөөлөл болж, их дээд сургуульд суралцаж байгаа 2400 гаруй оюутан залуус бий. Харин энэ хавар Өмнөговийн 450 орчим залуу их дээд сургуулиа төгсч, ажил амьдралын гараанд гарахад бэлэн болжээ. Энэхүү чуулга уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж буй ажлууд, орон нутагт хэрэгцээтэй байгаа ажлын байрны талаар мэдээлэл хийж, Өмнөговь аймагт уул уурхай, барилга, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, банк санхүү болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн бодлого, ажилд авах журам, тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулж, нээлттэй ажлын байранд ажилд орохыг хүссэн залуучуудыг шууд бүртгэж, ярилцлага хийж, шууд холбоо тогтоож байсан нь залуучуудын хүсэл сонирхолд нийцсэн алхам боллоо. Мөн зуныхаа амралтаар нутагтаа ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой залуучууд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүртгэлийн ажилтанд шууд бүртгүүлж байлаа.

Нутгийн төгсөгчдөө ажлын байраар хангах, тэднийг дэмжин ажиллахаар төрийн байгууллагуудаас гадна “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Монголын алт”, “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой” ХК, Саусгоби сэндс, Терра энержи, Өсөх зоос, Тавантолгой Транс ХХК зэрэг уул уурхайн компаниуд, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, “Хаан”, “Голомт” банкууд зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцож залуучуудад өөрсдийн хүний нөөцийн бодлого, нээлттэй ажлын байраа танилцууллаа.

Манай улс 180 орчим мянган оюутантай бөгөөд жил бүр 30 гаруй мянган залуус их дээд сургуулиа төгсч, дипломоо гарддаг. Харин тэдний дөнгөж 40-өөдхөн хувь нь мэргэжлээрээ ажилд орж, амьдралын гараагаа эхэлдэг. Үлдсэн нь ажлын байргүй, мэргэжлийн бус, цалин бага, ажиллах орчин нөхцөл алга гэх мэт аахар шаахар шалтаг тоочин ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Харин их дээд сургууль төгсөгчдөө орон нутагтаа урин дуудах, тэднийг аятай тухтай, сэтгэл дүүрэн ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоор хангах, ажил олгогч байгууллага-ажил хайгч төгсөгчдийг холбох, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа төр болон хувийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээ идэвхжүүлэх зорилготой энэхүү чуулган нь бусад аймаг, орон нутаг санаа авууштай маш шинэлэг арга хэмжээ боллоо.

“Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая” хэмээх бадрангуй урианд нэгдсэн залуус төрөлх орон нутгаа зорьж, хөгжил дэвшилд хүрэх их хүч болох нь дамжиггүй юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(103.23.51.5)
Нэг хэсэг нь ингэж уриалаад авчирдаг. Монголд ирээд аль нэг төрийн байгууллагад орохоор нөгөө хэдэн халтар монголчууд нь элдвээр хавчаад, өөрсөдтэйгээ ижилхэн байлгах гээд бүдүүлэгтсээр байгаад хөөгөөд явуулчихдаг. Тэгэнгүүтээ оронд нь нэг арын хаалганы чадвар муутай хачин юмнууд авчихдаг. Тийм болохоор төрийн ажил явна гэж байхгүй шүү дээ. Гадаадад сурсан залуучуудаар шинэлэг юм хийлгэнэ ч гэж бүр байхгүй. ганц нэг монгол хэлээрээ алдаатай бичсэнийг нь өөлөөд байдаг гэсэн шүү. Өөрснөө ч гэсэн монголоороо олигтой бичиж чадахгүй л хүмүүс дотоодын их дээд сургуулийг төгсөж байгаа шүү дээ. Одоо болтол эх хэл нь маргаантай.Дамд
2014-04-30 13:08:17
(123.121.208.149)
urailaad l loozognood l shinechlel uu omnoh sots niigmiin tot bolj baina uu
2014-04-30 21:03:14
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан