БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийн гэрээг баталлаа

Info@medeelne.mn
Өчигдөр

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна.

Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг 7 аймгийн төвд хэрэгжих төслийн барилга угсралтын ажил эхэлж, талууд өнөөдөр /2021.12.27/ гэрээнд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд  Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, БНСУ-ын Экспорт Импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, “Бюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Гүйцэтгэгч “Бюксан инженеринг” компани дээрх аймгийн төвүүдэд:  
  • 180 Гкал/цаг нийлбэр хүчин чадалтай 19 зуух бүхий 7 дулааны станц,
  • 46 км урттай хос дулаан дамжуулах шугам,
  • 57 дулаан дамжуулах төвийг 26,5 сарын хугацаанд тус тус барьж, хүлээлгэн өгөх юм.
Төслийн хүрээнд баригдах дулааны станцууд нь төвлөрсөн дулаан хангамжаар хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай. Дулааны улиралд ажиллах хэрэгцээний халуун усны бага чадлын зуух, хувьсах зарцуулалттай насос, галын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж, автомат удирдлагын систем, үнс, шаарга хадгалах битүү сав, эхний галлагаа хийх шингэн түлшний систем зэрэг дэвшилтэт технологийг багтаажээ.Төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, нийгэмд дараах нөлөөллийг үзүүлнэ:
  • Дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжиж, бүс нутгийн хөгжил түргэснэ,
  • Байгаль орчны бохирдол буурч, амьсгалын замын өвчлөл буурна,
  • Ажлын байрны аюулгүй байдал хангагдаж, үйлдвэрлэлээс шалтгаалах өвчлөл, осол буурна,
  • Иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдсэнээр нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарна,
  • 1,000 орчим ажлын байр бий болно
  • 737 аж ахуйн нэгж, байгууллага дулааны эрчим хүчээр хангагдана,
  • 437 төсөвт байгууллага дулааны эрчим хүчээр хангагдана,
  • 547 нийтийн орон сууц дулааны эрчим хүчээр хангагдана,
  • 1,086 амины орон сууц дулааны эрчим хүчээр хангагдана,
  • 50 м2 талбайтай 6189 айл өрх шинээр дулааны эрчим хүчээр хангагдах боломж тус тус бүрдэнэ.
Төсөлд хамрагдах 10 аймгаас үлдсэн 3 аймгийн төв (Архангай, Дундговь, Төв)-д дулааны станц барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29