Казахстанд НАЙМАН хүн амиа алдаж, 300 ГАРУЙ хүн шархадлаа

Info@medeelne.mn
2022/01/06

Казахстанд үүссэн эмх замбараагүй байдлын улмаас найман хүний амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадлаа. Амиа алдсан хүмүүс нь цагдаа болон Үндэсний гвардын дайчид байжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр гэмтэж, шархадсан 300 гаруй хүн мөн хүчний байгууллагынхан аж. Босогчид Казахстаны Алма-Ата хотын олон улсын нисэх буудлыг эзэлж, нисэх гэж байсан таван онгоцыг дээрэмдэн, тоносон гэсэн мэдээлэл ч байгаа юм. Байдал хяналтаас гарсан тул Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагаас тусламж хүсжээ. Үүн дагуу Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага Казахстан руу энхийг сахиулах хүчээ оруулахаар болсон байна. Казахстанд үймээн анх шингэрүүлсэн хийн жижиглэнгийн үнэ өссөнөөс болж эхэлсэн юм. Төр засгийн зүгээс шингэрүүлсэн хийн үнийн асуудлыг шийдсэн ч хотуудад эмх замбараагүй байдал газар авсан. Одоо Казахстанд орон даяар 14 хоногийн байлдааны онц байдал зарлаж, хөл хориод байна. Иргэдийг гэрээсээ гарахгүй, цонх руугаа ч ойртохгүй байхыг анхааруулж байгаа аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 38 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 44 минутын өмнө
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 51 минутын өмнө
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 1 цагийн өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 1 цагийн өмнө