Д.Баатарсайхан: Хууль бусаар томилогдсон албан хаагчдыг хоёрдугаар сарын 1-ны дотор чөлөөлнө

Info@medeelne.mn
2022/01/06

Төрийн албаны хууль бус томилгооны талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.-Ковид19-ийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн албанд хууль бусаар буюу сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр томилогдсон алба хаагчдийн талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаад байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?-Өнгөрсөн жил 141 дүгээр тогтоол гэж гаргасан. Энэ тогтоол нь Ковид19 халдварын үед иргэд, олон нийтийг нэг дор цугларуулахгүй байх, төрийн албаны шалгалтын цагийг богиносгох, нэг дор олон хүнээс шалгалт авахгүй байх чиг үүрэгтэй. Энэ журам жил орчим үргэлжилсэн. Улмаар төрийн албаны томилгоо задгайрах, шалгалт өгөөгүй иргэд төрийн албанд томилогдох, ажлын байрны шаардлага хангаагүй иргэд ажиллах тохиолдол гаарсан. Тиймээс төрийн албаны шинэтгэлийн хүрээнд тус тогтоолыг хүчингүй болгосон. Тиймээс одооноос Төрийн албаны тусгай шалгалт өгөх гэж байгаа иргэд Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын дагуу шалгалтаа өгнө. Тиймээс 411 гэх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар 1100 гаруй иргэн Ковид19-ийн хуулийн үйлчлэлийн хүрээнд ажилтай болсон байна. Бид 12 дугаар сарын 15-31-ний хооронд эдгээр иргэдэд хяналт тавьж ажиллалаа. Одоогийн байдлаар 532 иргэн Ковид19 хуулийн томилолттой ажиллаж байна. Тиймээс тус байгууллагуудад тэдгээр алба хаагчдыг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн. Иргэд олон нийтийн зүгээс төрийн ажил, алба тасалдана гэсэн санал хүргүүлж байна. Төрийн албаны хуулинд тухайн төрийн байгууллагад шалтгалтаа өгч, тэнцсэн алба хаагч түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж болдог. Тиймээс аль ч агентлагт түр орлон гүйцэтгэгчээр ажиллах боломжтой алба хаагч бий. Сул орон тоо гарахаар долоо хоногийн дотор Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд мэдэгдэх ёстой. Улмаар 21 хоногийн дотор сул орон тоог нөхөх захиалгыг хүргүүлэх учиртай. Харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байгаа.-Ковид19 халдварын тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хэрэгжихээр зөрчил үүсэх үү?- Төрийн албан хаагчийн хуулийн зохицуулалтын хүрээнд явах нь зүй. Гэвч гэнэт халдвар гарсан учир Ковид19-ийн тухай хууль батлагдсан. Тухайн үед бид албан тушаалын шаардлага хангаж байгаа иргэдийг томилох хүсэлт тавьсан. Гэвч хэт задгайраад, аймаг, дүүрэг, сум, хороонд томилгоо явж байна. Тиймээс хязгаарлахаар болсон.-Хяналт, шалгалтын талаар дэлгэрүүлэхгүй юу?-Төрийн албаны зөвлөл албан тушаалын томилгоотой холбоотой асуудлаар хэд, хэдэн хяналт шалгалт явуулсан. Тухайлбал, 2021 онд 375 байгууллагын 5000 гаруй алба хаагчид хяналт хийсэн. Тус шалгалтаар 284 байгууллагын 1112 алба хаагчийн хууль зөрчиж төрийн албанд томилсон зөрчил илэрсэн. Одоогоор нийт 11 аймгийн алба хаагчдыг шалгасан байна. Энэ онд үлдсэн аймгуудад очиж шалгалт хийнэ. Нэг залруулга хиймээр байна. Таван яамны төрийн нарийн бичгийн дарга хууль бусаар томилогдсон байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршаад байна. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дарга, Гадаадын иргэн харьяатын дарга, Эрүүл мэндийн даатгал ерөнхий газрын дарга нар томилгооны зөрчилгүй болсон. Тусгай чиг үүргийн байгууллагын дарга нарыг мөн дурдсан байсан. Эдгээр байгууллагуудын томилгоо өөр зохицуулалтаар хийгддэг. Тиймээс цахим орчинд буй мэдээлэл өрөөсгөл байна.-Сонгон шалгаруулалтгүй томилогдсон иргэдийг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлт хүргүүлсэн үү?-Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолын дагуу хоёрдугаар сарын 1-ны дотор хууль бусаар төрийн албанд томилогдсон хүмүүсийг чөлөөлөх чиглэл өгсөн. Энэ хугацаанд зөрчлөө арилгаад, Төрийн албаны зөвлөлийг мэдээллээр хангана гэж итгэж байгаа.- Сонгон шалгаруулалтгүй томилогдсон алба хаагчид шалгалт өгөөд, албаа үргэлжлүүлэн хаших боломж бий юу?-Сонгон шалгаруулалтад орох боломж нээлттэй. Нэмээд хэлэхэд, төрийн албаны сонгон шалгаруулалтыг зохион байгуулалт 100 хувь цахимжсан. эх сурвалж:http://eagle.mn/r/96358

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 10 цагийн өмнө
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… 10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… 14 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… 15 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 15 цагийн өмнө
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… Өчигдөр
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ Өчигдөр
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12