Шадар сайд Замын-Үүд боомтод томилолтоор ажиллаж байна

Info@medeelne.mn
2022/01/11

Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн сайд Л.Халтар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2022.01.11/ Замын-Үүд боомтод очин, цар тахлын улмаас хил гааль дээр үүсээд байгаа  ачаа бараа гаргах, татан авах, манай талаас хамаарах хүндрэл бэрхшээлийг  бууруулах асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр ажиллаж байна. Шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс  эхлээд Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс нутгийн ложистик төв”, Гаалийн бүрдүүлэлтийн албаар  орж, ачаа тээврийн ажлын бэлтгэлийг шалгалаа. Албаны хүмүүс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг мэдээллээ. Дараа нь  Замын Үүд дэх тээвэр эрхлэгчид болон тээвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа.Шадар сайд тээвэр эрхлэгчдийн асуусан асуултанд хариулт өгч тэдэнд хандан  хэлсэн үгэндээ "Та бүхэн 30 жил урд хөршөөс ачаа барааг тээвэрлэн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын өнцөг булан  бүрт хүргэж, иргэдийн хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиаар орох ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний  хомсдол үүсч, үнэ өсөхөд хүрч байна. Хаалттай байсан хил гааль гурван сарын дараа нээгдэх гэж байгаа учраас төр засгийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, бараа тээвэрлэлтийг таслалгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр бэлтгээд байна.  Улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулагдаж байгаа эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал" гэдгийг Шадар сайд яриандаа онцоллоо.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно 2024/05/17
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна 2024/05/17
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа 2024/05/17
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж 2024/05/17
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна 2024/05/17
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… 2024/05/17
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15