Багш нар сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйд суралцуулах цахим сургалтад хамрагджээ

Info@medeelne.mn
Өчигдөр

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн нийт 4,101 багш бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйд суралцуулах цахим сургалтад хамрагджээ. Сургалтыг цахим болон танхим хосолсон сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах ур чадварыг нэмэгдүүлэх, хичээлийн зохион байгуулалт, менежментээр хангах зорилгоор нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан байна. Багш нар дээрх сургалтаар монгол хэл, математикийн хичээлийн агуулга арга зүй, II, III улирлын нэгж, ээлжит хичээлийг хэрхэн төлөвлөх, үнэлгээний шалгуурыг ашиглан нэгж, ээлжит хичээлийн үнэлгээг хэрхэн яаж үнэлэх, суралцахуйн зорилтыг өмнөх ангийн агуулгатай хэрхэн уялдуулан заах, БШУЯ-ны Боловсролын чанарын шинэчлэл төслөөс хэрэгжүүлсэн “Бага ангийн сурагчдын математикийн болон унших чадварыг хөгжүүлэх нь” төслийн арга зүйгээс судалжээ. Мөн тус сургалтад хичээл заасан үндэсний болон нийслэлийн 31 сургагч багшид монгол хэл, математик, хүн орчин, хүн байгаль хичээлийн агуулга арга зүй, танхим ба цахим хосолсон сургалтыг зохион байгуулах, Кахоот, Plickers программын ашиглалтын талаар сургалтыг танхимаар зохион байгуулсан юм. Багш нар энэхүү графикт сургалтад хамрагдсанаар бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйгээс суралцаж, нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр, төлөвлөлт, хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй, бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүйн талаарх мэдлэгээ өргөжүүлэн бие биеэсээ суралцан, шинэлэг арга технологийг өөрийн сургалтдаа хэрэгжүүлэх боломжтой болж байна. Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29