Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар хөхүүр урлаач Д.Гүндэгмаа шалгарлаа

Info@medeelne.mn
Өчигдөр

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.

2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа шалгарлаа.

Шагналыг Соёлын сайд Ч.Номин гардуулж, талархал илэрхийллээ.

Соёлын сайд Ч.Номин: 

"Нүүдэлчин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдрал, зан заншил, шүтлэг бишрэл, байгаль хүн хоорондын харилцаа, уламжлалт идээ ундааны соёлын тод илэрхийлэл болсон соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө, аав, ээжээс язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Дашзэвэгийн Гүндэгмаа танд талархал дэвшүүлье.

2021 онд шилдгээр шалгаруулахаар нэр дэвшүүлсэн 19 өвлөн уламжлагчийн дундаас Хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтаар дамжуулан өвлүүлэн уламжлуулахад онцгой хувь нэмэр оруулж буй таны хөдөлмөр, зүтгэл шалгарч, Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар шаргарлаа.

ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д 2019 онд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг залуу хойч үед уламжлалт хэв шинжээр нь өвлүүлэн уламжлуулж, өвлөн уламжлагчдын тоог нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд таны үүрэг, оролцоо үнэлж баршгүй их юм.

Дашзэвэгийн Гүндэгмаа танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Соёлын биет бус өвийн 2021 оны “Шилдэг өвлөн уламжлагч” хүндэт өргөмжлөлийг гардуулж, өндрөөс өндөр амжилтыг хүсэхийн зэрэгцээ эрүүл, энх урт удаан наслан, үр хойч бидэндээ үнэт өвийн их сангаа өвлүүлэн уламжлуулж, түмэн олон шавь нарын хамт соёлын өвийг түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Д.Гүндэгмаа нь 1957 онд төрсөн, 65 настай. Монголын ард түмний уламжлалт идээ ундаа, арьс ширэн урлалын илэрхийлэл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө Ж.Цэвэгдоржоос сурч, эдүгээ 49 жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна.  Гүндэгмаа нь хонины ноосоор эсгий боловсруулж төрөл бүрийн эсгийг гар аргаар ширж урлах, ямааны арьсаар дах дэгтий хийх, үхрийн шир, ямааны арьсаар борви, сур, хөхүүр урлах, адууны хялгасаар дээс, монгол гэрийн тоноглол хийхээс гадна хөхүүрийн айраг исгэх арга барил, айрагны амт чанараар нутаг орондоо төдийгүй Монгол орон даяар онцгойрон шалгарч, 2008 онд “Монгол Улсын брэнд айраг”-ны эзнээр тодорсон өвлөн уламжлагч юм.

Д.Гүндэгмаа нь бага балчир наснаас мал маллах арга ухааныг сурч, эзэмшсэн бөгөөд түүнийг Өвөрхангай аймгийн “Залуу аварга малчин” (1981), Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны “Тэргүүний малчин залуу” (1981) алтан медаль, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Аварга малчин” (1981-1983), “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2011), “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2014), “Алтан гадас” одон (2014) “Сайн малчин”, “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Мянгат малчин” (2017), “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Сайн малчин” (2018), “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын “Шилдэг оролцогч”, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” (2018),  “Өвөрхангай аймгийн Шилдэг өвлөн уламжлагч” цол (2019),  Өвөрхангай аймгийн “Аварга малчин” (2020), “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” (2021)-оор тус тус шагнагдсан.

Өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Ташрамд дурдахад, тус журмын дагуу 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа, 2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж, 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсан билээ.

Эх сурвалж: Соёлын яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29