Бээжингийн олимпод Камила Валиева үргэлжлүүлэн оролцохоор боллоо

Info@medeelne.mn
2022/02/14

Спортын арбитрын шүүх (CAS) Камила Валиеваг Бээжингийн олимпод үргэлжлүүлэн оролцохыг нь зөвшөөрсөн байна. Хоёрдугаар сарын 8-нд Оросын сэргээшийн эсрэг агентлаг /РУСАДА/ Валиеваг олимпод оролцох эрхийг нь түр хугацаагаар хассан ч маргааш нь тамирчин гомдол гаргаснаар бэлтгэл сургуулилалт хийх болон тэмцээнд оролцох хориг нь цуцлагдсан байна. Оросын сэргээшийн эсрэг агентлагийн  шийдвэрийг Олон улсын олимпын хороо /ОУОХ/, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ болон Уран гулгалтын холбоо эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан. Уг асуудлыг шүүх цахим хуралд дээрх байгууллагуудаас гадна Оросын Олимпын хороо (ROC) болон Камила Валиева өөрөө оролцсон байна. Хурлаар Валиевагийн сэргээш хэрэглэсэн эсэх, түүний буруутай эсэхийг хэлэлцээгүй аж. Харин түүнийг цаашид тэмцээнд оролцуулах эсэхийг шийдвэрлэх хурал байсан аж. "Валиеваг тэмцээнээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ч энэ нь сэргээш хэрэглээгүй гэсэн үг биш. CAS өөр шийдвэр гаргасан бол сэргээш хэрэглэсэн гэж бас ойлгож болохгүй. Камила насанд хүрээгүй хүүхэд. Бид хууль журмаа хүндэтгэдэг ч энэ эмзэг хэрэгт таамаглалаас зайлсхийх нь чухал" гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс хэлжээ. Маргааш Бээжинд уран гулгалтын богино төрлийн тэмцээн эхэлнэ. Эргэн сануулахад, арванхоёрдугаар 25-нд Оросын аварга шалгаруулах тэмцээний үеэр өгсөн Валиевагийн сэргээшийн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тул Бээжингийн олимпын уран гулгалтын багийн тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагааг хойшлуулсан юм. Эх сурвалж: ВВС

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… 23 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… Өчигдөр
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … Өчигдөр
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … Өчигдөр
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12
Олимпын баг тамирчдын хувцсыг “MICHEL & AMAZONKA”, “MIZUNO” брэндүүд у… 2024/04/11
Хотын дарга барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна 2024/04/11
Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 2024/04/11
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх” тогтоолын төслийг … 2024/04/10
Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолно 2024/04/10