Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна

Info@medeelne.mn
Өчигдөр

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна.2022 оны 02-р сарын 19-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.
2022 оны 02 сарын 19-ний 20 цагаас 02 сарын 20-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 35-40 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 25-ныгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв21-нд төвийн аймгуудын зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно 2024/05/17
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна 2024/05/17
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа 2024/05/17
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж 2024/05/17
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна 2024/05/17
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… 2024/05/17
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15