Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 18-ны өдөр Ц.Ууганбаярт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа.
Найдваргүй барьцаа “Шинэ яармаг хаусинг прожект”
Шинэ яармаг төслийг хэрэгжүүлэхээр “Шинэ яармаг хаусинг прожект” компани нь Төрийн орон сууцны корпорациар дамжуулан нийт 22 сая долларын зээл авсан. Хөгжлийн банкны зээлээр барьсан орон сууцаа барьцаалсан боловч 2019 оны 06-р сарын 25-ны өдөр шүүхэд хандаж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн. 22 сая долларын чанаргүй зээл барьцаагүй болсон.