“Road Expo Mongolia"-д 7орны 80 гаруй байгууллага оролцлоо

Info@medeelne.mn
2022/03/03

Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын авто замчдын холбоо хамтран  “Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференцийг 2022 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд найм дахь удаагаа зохион байгуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар авто замын үзэсгэлэнг үзэж, оролцогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзан санал солилцов. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус үзэсгэлэн 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй ч хоёр жилийн дараа өргөн дэлгэр зохион байгуулж байгаад оролцогчид сэтгэл хангалуун байлаа.

Энэхүү экспогоор автозамын салбарт нэвтэрч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажилчид харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа тогтоох, шаардлагатай мэргэжлийн хүний нөөц, мэргэжилтэй ажилтны мэдээлэл цуглуулж, холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой байна.

Үзэсгэлэнд оролцогчид авто замын шинэ техник танилцуулахын зэрэгцээ газар дээр нь худалдаж байгаа тухай Монголын авто замчдын холбооныхон танилцуулж байлаа.

Тус экспо нь замын техник, технологи, материалын үзэсгэлэн ба конференци гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнд долоон орны 80 гаруй байгууллага үйл ажиллагаагаа танилцуулан, гурван орны эрдэмтэн судлаач шинэ дэвшилтэд техник технологийн судалгааны ажлаа танилцуулж, 100 гаруй байгууллагын инженер техникийн ажилтан оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 6 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 6 цагийн өмнө
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 7 цагийн өмнө
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 7 цагийн өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 7 цагийн өмнө