Ногоон бүсийн туруутан амьтдад зориулан найман цэгт хужир, давс байршуулж эхэллээ

Info@medeelne.mn
2022/03/03

Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас уг өдрийг тохиолдуулан ой, уулын туруутан амьтдын байршил нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх био-техникийн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.Өвөл, хаврын тарчиг цагт туруутан амьтад эрдсийн дутагдалд орж, тарга тэвээрэг муудан, идэш тэжээл хайн, суурьшлын бүсэд орж ирдэг. Улмаар зэрлэгшсэн нохойд бариулах эрсдэл үүсдэг билээ. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Халиун буга (Cervus canadensis), Аргаль хонь (Ovis ammon), Бор гөрөөсний (Capreolus pygargus) тархац нутаг болох Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүс дэх найман цэгт хужир, давс байршуулахаар төлөвлөсөн. Ийнхүү эхний ээлжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хоёр цэгт нэг тонн хужрыг шинэлэг хувилбараар буюу унанги мод хожуулыг ашиглан, хөрсөнд шингэж уусахаас сэргийлсэн, хүртээмжтэй, тогтмол сэргээх боломжтой байдлаар тавьж өгөөд байна. Цаашид уг ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29