Гурван хүний аминд хүрсэн “River stone” гүйцэтгэгч компаниуддаа төлбөрөө өгөхгүй байгаа гэв
2014/09/19
Share |

Энэ сарын 7-нд “River stone” хорооллын барилга дээрээс гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон хүнийг цочирдуулсан. Уг барилгын захиалагч нь “Эс Девелопмент” гэх компани. Тус компани 2009 оноос хойш “Шунхлай” группийн харъяа барилга угсралт, шинэчлэлийн төслүүдийг хариуцан ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар 2011 оноос бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч “Шунхлай” групптэй холбоотой байсаар ирсэн гэдгийг зарим эх сурвалжууд онцлоод байгаа юм.

Тэгвэл “Шунхлай”-гийн далбаан дор явдаг гэгдэх уг компанийн барилга дээрээс 17-23 насны гурван сайхан залуу унаж амиа алдсан хэргийг дахин сөхөе.

 Учир нь уг хэрэг юу болж байгаа бол, томчууд цаагуураа ярьж, зохицуулаад замхарчих вий  гэх иргэдийн хүсэлт манай сайтад ирсээр байгаа юм.

Юутай ч хэргийн талаар албаны эх сурвалжуудаас нэмэлт зүйлийг тодруулах гэсэн боловч  “Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажилгааг үргэлжлүүлж байна” гэхээс өөр тайлбарыг өгсөнгүй. Хэргийг  Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа юм. 

Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас осол гарсан шалтгааныг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан гэсэн ерөнхий дүгнэлт гаргачихаад байгаагаа онцоллоо.
5ba99033aca596f6big
“River stone” хорооллын удирдлагуудын зүгээс бол  уг хэргийг шийдэгдтэл туслах компаниуддаа гэрээний мөнгөө өгөхгүй байгаа талаар эх сурвалж хэллээ.

Өөрөөр хэлбэл, ослоор далимпуулж “River stone”-ий зүгээс гэрээ байгуулсан шинэ гүйцэтгэгч хийгээд өмнө нь гэрээтэй байсан компаниуддаа мөнгө, төлбөрөө өгөхгүй байгаа гэнэ.  

Юутай ч уг барилга яалтачгүй хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэлтэй гэдгийг албаныхан удаа дараа онцлон хэлсэн билээ. Тухайн үед НМХГ-аас ямар тайлбар өгч байсныг дор сийрүүлье.
5ba99033aca596f6big
 “Манай байгууллагаас “River stone” хорооллын барилга дээр гарсан ослын шалтгааныг дүүжинт өргүүрийн дээвэр дэх гарны бэхэлгээний боолт мултарч, тросс нь суларч, унаж тасарсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ гэхдээ эцсийн дүгнэлт биш. Бид техникийн осол уу, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан байна уу гэдэг дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан гэсэн ерөнхий дүгнэлт гаргачихаад байгаа. Дүүжинт өргүүр тасарна гэж тооцож ажилчиддаа давхар бэхэлгээ хийх ёстой байсан. Гэтэл амиа алдсан гурван залуугийн хувьд ямар ч бэхэлгээгүй ажиллаж байсан юм билээ” гэж НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун онцолсон юм.
hurd0424
Өнгөрсөн удаад   Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй “Хурд” грүппийн “Хүннү” хорооллын барилгаас 25 настай иргэн  унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тухайн үед нийгэмд яг л ийм шуугиан болж байгаад нэг хүн хохироод л чимээгүй болсон. Уг хэрэг хэрхэн шийдэгдсэн, компаниудад ямар хариуцлага тооцсон нь ч одоо болтол илчлэгдээгүй.

Харин гурван хүний аминд хүрсэн уг хэргийг хуулийн байгууллага олон нийтэд нээлттэй, барилгын компаниудад сургамж болохуйц мэдээлж байхыг иргэд хүсч байгаа юм.

24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
Xthh19 pzbhzazjiqmy, [url=http://rxrfzkisnocr.com/] rxrfzkisnocr[/url], [link=http://biheiwycoapv.com/ ]biheiwycoapv[/link], http://yzuddvlgnzke.com/
2016-07-08 12:11:51
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан