АН-ынхан "Хөгжлийн банк"-нд хийсэн шалгалтын бүх материалыг нууцаас гаргахыг шаардлаа

Info@medeelne.mn
2022/03/10

АН-аас өнөөдөр /2022.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Ц.Оюундарь "Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Хөгжлийн банкны асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. "Хөгжлийн банк"-ны асуудалд АН тодорхой байр суурьтай байгаа. Хөгжлийн банк дээр үүссэн энэ нөхцөл байдал бол Монгол Улсын цаашдын эдийн засаг, нийгмийн хөгжилд эрсдэл учруулах аюултай. Монгол Улсын ирээдүйд хортой нөхцөл үүсэхээр зүйл юм. Энэ зээлийн эргэн төлөлт, энэ улсыг дампууруулах эрсдэлтэй. Тиймээс энэ асуудал дээр нам харгалзахгүй, он харгалзахгүйгээр энэ эрсдлээс улс орноороо яаж гарах, эдийн засгийн ямар зөв бодлого барьж байж даван туулах вэ гэдэг зүйл дээр АН байр сууриа хатуу илэрхийлж байгаа. Өнгөрсөн хэлэлцүүлгээс тодорхой хэдэн шийдвэр гарсан. "Хөгжлийн банк"-ыг төрийн оролцоотой байгуулах нь эрсдэлтэй. Хууль эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой. Зээлтэй аж ахуйн нэгжүүд рүүгээ дайрч, нийтэд нь харлуулж байгаа асуудлаа болих хэрэгтэй" гэв. Түүнчлэн "Дээрх асуудалтай холбоотойгоор АН-аас Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын "Хөгжлийн банк"-ыг хэд, хэдэн удаа шалгаж байсан. Гэвч шалгалтын дүнг хаалттай хэлэлцэж, нууцад хамааруулсан байна. Энэ асуудлыг нам харгалзахгүйгээр ил тод болгож, бүх онд хийсэн шалгалтын материалуудыг нууцаас гаргаж, эрчимтэй хамтарч ажиллах шаардлагатай байна. Гэтэл 2016 оны шалгалтыг л нууцаас гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд бүх онд хийсэн шалгалтын дүнг нууцаас гаргахыг шаардаж байна" хэмээн ярилаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29