Volkswagen микро автобусныхаа бүрэн цахилгаан загварыг танилцууллаа

Info@medeelne.mn
2022/03/10

Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen домогт микро автобусныхаа залгамжлагч болох бүрэн цахилгаан ID.Buzz загварыг танилцуулжээ. ID.Buzz энэ оны сүүлээр Европын зах зээлд нэвтрэх бол АНУ-ын зах зээлд 2024 оноос худалдаалагдаж эхлэх гэнэ.Шинэ бүтээгдэхүүн нь зорчигч тээврийн болон ачаа тээврийн гэсэн хоёр хувилбартай, бас урт болон богино эх биеийн сонголттой үйлдвэрлэгдэх юм байна. Суудлын тоо нь бас тав, зургаа, долоо гэсэн сонголтуудтай байх гэнэ. Зохион бүтээгчид нь ID.Buzz-ийг сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд өсөн нэмэгдсэн зайнаас ажиллах, аялж зугаалах эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийг зорьжээ.Гадна талаасаа хуучны микро автобустай төстэй харагдах ч дотор талд нь технологийн дэвшлийг бүрэн шингээсэн байна. 201 морины хүчин чадалтай бүрэн цахилгаан хөдөлгүүр нь арын хоёр дугуйг хөтөлдөг байх гэнэ.Эх биеийн доод хэсэгт байрлуулсан 82kWh батарей нь 170 киловаттын цэнэглэгчээр 30 минутын дотор 5 хувиас 80 хувь хүртлээ цэнэглэгдэж чадах юм байна. ID.Buzz загварын үнэ, техникийн илүү дэлгэрэнгүй мэдээлэл зах зээлд нийлүүлэгдэх үед ил болох гэнэ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж Өчигдөр
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… Өчигдөр
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15