Их Уул сумаас ирээдүйн Их мастерууд төрнө
2014/09/22
Share |

Манай сайтын сурвалжлах хэсэг Завхан аймгийн Их Уул суманд ажиллаж байна. Бид энэ удаад Их Уул сумаас ирээдүйн их мастерууд төрөх түүхэн сурвалжлагыг уншигч та бүхэндээ сурвалжлан хүргэж байгаа юм.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэрэгжүүлж эхэлсэн гурван тулгуурт бодлогын хүрээнд тус аймгийн 24 суманд нэгэн зэрэг явагдсан “Өсвөрийн 9999 Монгол шатарчид”-ын тэмцээн өндөрлөж шигшээ тоглолтод оролцох шилдэг шатарчид Улиастай хотыг зорьж эхэлсэн. Завхан аймгийн Их уул суманд гурван тулгуурт бодлогын хэрэгжилт нэлээд үр дүнтэй хэрэгжиж байгаа бөгөөд зөвхөн тус суманд 999 шатарчдын тэмцээн зохион байгуулагдсан нь Завханчуудын, өсвөрийн шатарчдын олон жилийн нөр их хөдөлмөр биелэлээ олж буйг бэлхэнээ харууллаа.

Зөвхөн 999 шатарчдын тэмцээн бус Их Уул сум 999 морин хуурчид, 2222 морин хуурчид нэг дор гайхамшигт тоглолт үзүүлсэн зэрэг томоохон арга хэмжээнд  дийлэнх морин хуурчдыг бэлтгэсэн явдал нь гурван тулгуурт бодлогын хэрэгжилт Их Уул суманд хамгийн үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэж болохоор байна.

Бид сурвалжлагаа Их Уул сумын иргэн Л.Ренчинсамбуугийнхаас бэлтгэлээ.Тэрээр Их Уул сумын Тамгын газрын даргаар 8 жил ажилласан бөгөөд одоо сумандаа Төрийн бус байгууллага удирдан ажилладаг юм байна. Эднийх 4 охин,2 ихэр хүү нийлсэн 6 хүүхэдтэй. Түүний хань Ц.Эрдэнэчимэг Арын сайхан хангай нутгийн эмэгтэй. Өдгөө Их Уул сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа юм байна. 32 дахь жилдээ Их Уул сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа тэрээр ихэр хүүхдүүдээрээ ихэд бахархаж байсан юм. Дөрвөн охинтой энэ өрхөд хамгийн бага охиноо төрсөнөөс хойш 10 жилийн дараа гал голомт,удам сударыг нь залгамжлах хоёр ихэр хүү төрж хамгийн их аз жаргал баяр баяслыг авчирчээ.


Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан гурван тулгуурт бодлогын хэрэгжилт үр дүнгээ өгч энэ сумын иргэн бүрт,өрх бүрт үр дүнтэй хэрэгжиж тэдэнд хүрсэн гэдгийн нотолгоог Л.Ренчинсамбуугийнх нотолж байх шиг.

Ирээдүйн их мастеруудыг Р.Мягмардорж, Р.Мягмаржав гэдэг. Ирээдүйн ихэр мастерууд 999 морин хуурчид, 2222 морин хуурчдын тоглолт, 3333 шатарчдын тэмцээн, 999 шатарчдын тэмцээнүүдэд амжилттай оролцжээ. Тодруулбал гурван тулгуурт бодлогын хэрэгжилтийн үр дүнг та эндээс харж болно.

Одоо уншигч та бүхэндээ ирээдүйн их мастерууд хэмээгдэж болох авъяаслаг ихэр хөвгүүдийг танилцуулъя.

Р.Мягмардорж. Тэрээр хоёр ихэрийн ах нь. Ихэрүүд 1998 оны 5-р сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Р.Мягмардорж одоо Завхан аймгийн Их Уул сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 10-р ангид суралцдаг. Тэрээр 5-р ангиасаа морин хуур сурч эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд аймаг орон нутгийн төдийгүй улсын чанартай олон тэмцээн уралдаанд ажилттай оролцож иржээ. Харин шатрын спортод 10 настайгаасаа хөл тавьж өдгөө сургуулийнхаа шатарын дугуйланд суралцдаг,олон тэмцээн уралдаанд оролцож хэд хэдэн медаль авч байсан гэдгээ хуучилж байлаа. Морин хуур,шатар хоёрыг нэгэн зэрэг сурч чамгүй амжилттай яваа Р.Мягмардорж ирээдүйд инженер болох сонирхолтой гэнэ.

Харин энэ хүүг Р.Мягмаржав гэдэг. Ахаасаа 1 жилийн өмнө буюу 4-р ангиасаа морин хуур тоглож сурсан. Өдгөө сургулийнхаа морин хуурын дугуйланд ахынхаа хамтаар Ч.Шугармаа гэх дуу хөгжмин багшийнхаа удирдлаган дор хичээллэж байгаа юм байна.

Өнгөрсөн хугацаанд ихэр хөвгүүд 999 морин хуурчдын тоонд багтаж, авъяас,ур чадвараараа тэнцэн Улаанбаатар хотноо тоглож байсан гэнэ. Мөн орон нутгийн тэмцээн уралдаануудад удаа дараа оролцож 2 ч алтан медаль, 1 мөнгө 1 хүрэл медаль хүртэж байжээ.

Харин ихэрүүд шатарыг өөрсдөө сонирхон суралцаж өдгөө 4 жил шатарын спортоор хичээллэж байгаа юм байна. Завхан аймгийн 24 сумдад нэгэн зэрэг зохион байгуулагдсан “Өсвөрийн 9999 Монгол шатарчид”-ын тэмцээнд оролцож Улиастай хотод шигшээ тоглолтод оролцохоор хоёул явж байгаа юм.

Р.Мягмаржав  хүүгийн авъяас шатар,морин хуураар хязгаарлагдахгүй. Тэрээр 5 настайгаасаа эхлэн уран зурагт сонирхолтой болж ахынхаа хамтаар энэхүү авъяасаа хөгжүүлж аймаг орон нутгийнхаа тэмцээн уралдаануудад тэргүүн байруудад шалгар байжээ.

Ихэр хөвгүүдийг сургуулийн багш нар нь ихэд магтаж, тэдний авъяасыг үнэлж ирээдүйн их мастерууд Их Уул сумаас тодорч магадгүй хэмээн урам хайрлаж байлаа.

Монгол шатарчдын чадварыг дэлхий нийтээр үнэлэх энэ өдрүүдэд ирээдүйн ихэр их мастерууд болж мэдэх Завхан аймгийн Их Уул сумын иргэн Л.Ренчинсамбуугийн Мягмаржав хүү Олон улсын шатарын холбооны Ерөнхийлөгч, Бүгд НайрамдахХалимаг Улсын Ерөнхийлөгч  асан Кирсан Илюмжиновоос шагнал гардан авсан юм.

Түүнчлэн Их Уул суманд Хөдөлөмрийн сайдын санаачилсан гурван тулгуурт бодлогын хэрэгжилт үр дүнгээ өгч сум орон нутгийн өрх бүрт,иргэн бүрт хүрчбуйн илрэл энэ өдрүүдэд илүү тод мэдрэгдэж байлаа.

Завхан аймгийн Их Уул суманд www.Medeelne.mnсайтын сурвалжлах хэсэг ажиллаа.

Б.Сонор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан