“Марш, тусгай бэлтгэлийн дадлага сургууль 2022” боллоо

Info@medeelne.mn
2022/03/11

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2022 оны “Марш, тусгай бэлтгэлийн дадлага сургууль” өнөөдөр боллоо. Дадлага сургуулилтын нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга  Ж.Батбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар оролцов. Өнөөдрийн дадлага, сургуульд нийслэлийн ОБГ-ын бүтэц, нэгжүүдийн 16 багийн 190 гаруй алба хаагч хурд хүч, эр зориг авхаалж самбаагаа сорин  өрсөлдлөө. Тодруулбал,  алба хаагчид чиг үүргийн буюу жагсаалын үзүүлэх тоглолт, салаа бүлгийн 10 км-ийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа зэрэг 18 төрөлд өрсөлдсөн юм. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ы дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга  Ж.Батбаясгалан “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах,  гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд Онцгой байдлын алба бие бялдар, техник хэрэгслийн байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил энэхүү дадлага сургуулийг зохион байгуулаагүй. Нийслэлийн ИТХ, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон нийслэлийн Засаг дарга тусгай чиг үүргийн бүх албадын бэлэн байдал, техник технологийн асуудлыг үе шаттай шийдвэрлэн ажиллаж байна. Мөн Нийслэлийн ИТХ-д нийслэлийн Засаг даргын зүгээс бүх төрлийн стандартыг шинэчлэн, хэлэлцүүлэхээр бэлтгэн ажиллаж байгаа. Эдгээр стандартаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахаас гадна тусгай чиг үүрэг, нутгийн захиргааны байгууллагууд, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа” гэдгийг онцоллоо.  
 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 1 цагийн өмнө
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 1 цагийн өмнө
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 1 цагийн өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2 цагийн өмнө