БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллаж байна

Info@medeelne.mn
2022/03/12

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2022.03.12/ Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллаж байна. Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлснээр Монгол Улсын экспорт нэмэгдэж, ДНБ нэмэгдэх гэх мэт олон давуу талууд бий болох боломжтой.Эдийн чөлөөт бүс төлөвлөлт нь:- Тээвэр, логистикийн бүс - Үйлдвэрлэлийн бүс - Худалдаа үйлчилгээний бүс - Аялал жуулчлалын бүс хэсгээс бүрдэх юм байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ч чөлөөт бүс орчимд мод тарьж, ногоон байгууламжийг бий болгоно. Ингэхдээ тухайн орон нутгийн хөрс, усны судалгааг нарийвчлан хийж, тус газрын хөрсөнд ургах өөрөөр хэлбэл амьдрах чадвартай мод, модлог ургамлыг сонгон Израиль улсын технологийг ашиглан нутагшуулах судалгааны ажил хийгдэж байгааг Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга А.Энхзул танилцуулав. Түүнээс гадна “Тэрбум мод” хөтөлбөрийг говийн бүсэд хэрэгжүүлэх жишиг Агропаркыг байгуулахаар төсөл боловсруулсан байна. Чөлөөт бүсийн 900 га талбайг бүхэлд нь ногоон байгууламжийн агаар чийгшүүлэгч, усан сан, усалгааны ухаалаг системд холбох, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажил хийхээр төлөвлөж,  зураг төслийг боловсруулжээ. Нийт 900 га газраас эхний ээлжийн дэд бүтцэд холбогдсон 100.43 га газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлээд байгаа гэв.Чөлөөт бүсэд:- Барилгын материалын үйлдвэр 2, - Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр 1, - Агуулах, логистикийн 1 төвийн эхний шатны бүтээн байгуулалтын ажил хийгдэж, - Худалдаа үйлчилгээний 2 төвийн барилгын ажил эхэлсэн байна. Мөн 2022 оны байдлаар нийт 35 аж ахуйн нэгж ажлын даалгавараа авч, зураг төслөө боловсруулах шатандаа явж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: “Ачит Эх”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Малчдыг чадваргүй, мэдлэггүй гэсэн үгний чинь төлөө м… 7 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа Өчигдөр
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… Өчигдөр
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… Өчигдөр
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна Өчигдөр
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… 2024/04/17
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ 2024/04/17
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12