Солонгосын тагнуулын алба НАТО-гийн кибер хамгаалалтын бүлэгт гишүүнээр элслээ

Info@medeelne.mn
2022/05/06

Өмнөд Солонгосын тагнуулын алба НАТО-гийн кибер хамгаалалтын бүлэгт элссэн Азийн анхны гишүүн боллоо. Умард Атлантын цэргийн эвслийн бүрэлдэхүүнд байдаг кибер хамгаалалтын бүлэг буюу CCDCOE (Cooperative Cyber Defence Center of Excellence) нь Эстони улсын нийслэл Таллин хотод төвлөрдөг.

“Бид уг төвд сургах мэргэжилтнүүдийнхээ тоог нэмэгдүүлж, хамтарсан бэлтгэл сургуулилалтаа өргөжүүлж, кибер хамгаалалтын хүчин чадлаа дэлхийн түвшинд хүргэхийг зорьж байна” гэж Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Газар мэдэгджээ.

НАТО-гийн кибер хамгаалалтын бүлэг 2008 онд Эстони улсын төрийн сүлжээг Оросын довтолгооноос хамгаалах зорилгоор анх байгуулагдаж байсан юм. Тус бүлэгт Өмнөд Солонгос элссэнээр гишүүдийн тоо нь 32 болж байна. Үүнд НАТО-гийн гишүүн 27 орон багтдаг аж.

Эх сурвалж: Yonhap News


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29