Л.Ганбат: Шалгалт дууссанаас 10 минутын дараа шалгуулагч материалаа уншуулж, хэдэн оноо авснаа мэдэх боломжтой

Info@medeelne.mn
2022/06/23

Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр эхэллээ. Шалгалтын талаарх нэгдсэн мэдээллийг Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат өглөө.

Тэрбээр "Энэ жил ЭЕШ-д хамрагдахаар 36,253 хүн бүртгүүлсэн. Бүртгүүлэгчдийн шалгалт өгөх хичээл сонголтоор авч үзвэл, 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгмийн ухааныг сонгосон бол үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэлийг сонгожээ. Улсын хэмжээнд 49 шалгалтын байр бэлдсэн бөгөөд зохион байгуулалтад 2,800 орчим багш, холбогдох чиглэлийн ажилтан ажиллаж байна. Энэ жилийн онцлог хүүхдүүдийн өмнө өөрсдийнх нь материалыг засаж, дүн оноог нь харуулах боломжтой байгаа. Тодруулбал, шалгалт дууссанаас 10 минутын дараа тухайн шалгуулагч материалаа уншуулж, хэдэн оноо авснаа мэдэх боломж нь нээлттэй. Улсын хэмжээнд 49 шалгалтын байрны дүн мэдээг БҮТ өдөрт нь нэгтгээд, хэмжээст оноо руу шилжүүлэн нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eyesh.eec.mn сайтад тухайн өдөрт нь багтааж олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэв.

Мөн дүн онооны батламж хуудсыг энэ жилээс цахим болгожээ. Энэ талаар тэрбээр "ЭЕШ зохион байгуулагдаж дууссанаас хойш буюу зургаадугаар сарын 28-наас эхлэн БҮТ-ийн сайт руу хандаж, өөрсдийн батламж хуудсыг хэвлэн авах боломжтой. ТҮЦ машинаас батламж хуудсаа гаргаж авч болно. Улмаар зургаадугаар сарын 28-наас бүх их, дээд сургуулийн элсэлт цахимаар эхэлнэ" гэдэг мэдээллийг өгөв.

ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор монгол хэл бичгийн шалгалтыг энэ оноос эхлэн жилд гурван удаа авах юм. Дөрөв болон тавдугаар сард уг шалгалтыг авсан ба гурав дахь удаагийн шалгалтыг арваннэгдүгээр сард зохион байгуулна. Шалгалтын босго оноо 400 байдаг бөгөөд өмнөх хоёр удаагийн шалгалтад босго оноогоо давж чадаагүй 1,180 шалгуулагч бий аж. Эдгээр шалгуулагч ЭЕШ-д хамрагдах боломжтой ч их, дээд сургуульд элсэх боломжгүй болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29