Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав

Info@medeelne.mn
2022/07/05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 07 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров бараалхав. Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.

Цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад талууд анхаарах шаардлагатайг дурдлаа. Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжлав.

Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж Өчигдөр
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… Өчигдөр
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15